Ц.Алдармаад холбогдох хэргийн зүйл ангийг өөрчилжээ
“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуулыг халуун усаар түлсэн Ц.Алдармаа анхан шатны шүүхээс 7 жилийн ял авч Хорих 461 дүгээр ангид хоригдоод байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар батлан даалтад гарсан. Харин мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаагийн хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт хийж, түүнийг Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсаныг тогтоожээ. Ингэснээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийг хорих ял нь дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой болж байгаа юм. Цаашлаад энэхүү зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагддаг боломжтой байдгийг албаны эх сурвалж хэлж буй юм.
Б.БУРМАА
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:17
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:17