Нийтийн тээврийг камержуулах санал хүргүүлжээ

Д.Тулга / Нийгэм

avtobusУлаанбаатар хотын замын цагдаагийн газраас нийтийн тээврийн хэрэгслийн автобусуудыг камержуулах талаар саналыг Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хүргүүллээ. Ингэснээр иргэдийн дунд үүсдэг олон асуудлуудыг шийдвэрлэх, мөн замын хөдөлгөөнд оролцогчдын гаргаж буй гаргаж буй зөрчил дутагдлыг хянах боломжтой юм. Үүнд:

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгааг хянах боломжтой болно. Тухайлбал давхар зогсдог, хоорондоо уралддаг, нэгдүгээр эгнээнээс гарч бусдын хөдөлгөөнд саад учруулдаг, зогсоолын бус газар зогсдог зэрэг зөрчлүүд илрүүлэх.

-Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх.

-Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн арга хэмжээ тооцон ажиллах боломжтой.

Улмаар энэхүү ажил хэрэгжвэл нийтийн тээврийн хэрэгслийн камераар илэрсэн зөрчил дутагдлуудыг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлэн, торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүргүүлэх арга хэмжээ тооцох болно гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.