АН-ын нарийн бичгийн дарга нар томилогдов
Өнөөдөр АН-ын дарга З.Энхболд намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, АН-ын нарийн бичгийн дарга нарыг шинээр томиллоо.
АН нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон 4 нарийн бичгийн даргатай бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Эрхэмбаяр томилогдон ажиллаж байгаа билээ. Харин өнөөдрийн хуралдаанаар Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн ХАНХЯ-ын сайд С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Батэрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцас асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг томиллоо.
Н.МЯГМАР
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:47
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:46