Хүн 500 наслах боломжтой гэж мэдэгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

human“Google” компанийн салбар болох “Google Ventures”-ын захирал Билл Мэрис хүний биологийн потенциалыг бүрэн ашиглавал 500 наслах боломжтой гэжээ. Тэрбээр “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Анагаах ухаан, биомеханикийн салбар дахь хөгжил дэвшлийн ачаар хүн 500 наслах боломжтой” хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрээр “Google” компани генетикийн ухаан, олон төрлийн өвчний оношлогоог хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулж байгааг хэлжээ.

Билл Мэрис “Бид амьдралын тухай судалгаанд ахиц гаргаж, хамгийн зоримог төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхүйц хэрэглүүрүүдтэй болсон” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр АНУ дахь Дьюкийн их сургуульд нейробиологийн салбарт судалгаа хийж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүний насыг уртасгах төслүүд дээр ажиллажээ. “Google” компани хүн амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадвал 120 наслах боложтой, үүний дараа шинэ үеийн машины тусламжтайгаар хүний насыг хязгааргүйгээр уртасгах боломжтой гэж үздэг байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.