Монголыг тойрсон хоёр улсын хөгжлийн бодлого

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad-ОХУ-ААС ХЯТАД ХҮРТЭЛХ УСАН ДЭЭГҮҮР 2215 МЕТР ГҮҮР БАРИГДАЖ БАЙНА-

Олон жилийн турш манай улс ОХУ-тай сайн хөршийн харилцаатай байгаа билээ. Судалгаагаар монголчуудын 70 гаруй хувь ОХУ-д итгэдэг гэсэн хариулт өгсөн байдаг. Гэсэн ч социализмын үеийн сайн хөрш улс өөрчлөгджээ. Нийгэм цаг үе, дэлхий нийтийн хандлагыг ажиглаж байгаад хамтын харилцаагаа урагшлуулдаг болсон байна. Мөнхийн хоёр хөрш маань манай улсаас бусад улс орныг сонирхох болжээ. Тухайлбал, Хятад улс Пакистан улстай 62 жилийн дараа харилцаагаа сэргээж, тус улсаар дамжуулан Энэтхэгийн далайд гарцтай болж байна. ОХУ-аас Хятад улс хүртэл тавигдах хийн хоолой, хурдны галт тэрэгний зам, усан дээгүүрх гүүрээ манай улсыг тойруулан хийхээр шийдээд байгаа юм.

ОХУ-аас Хятад улсыг хүртэлх усан дээгүүр гүүр барих төслийн ажлыг ирэх он гэхэд дуусгахаар болсон талаар уг төслийн багийнхан мэдээлсэн байна. Хятадын Тонжиан, ОХУ-ын Нижнеленинский мужтай холбогдох энэхүү усан дээгүүрх гүүр 2215 метрийн урттай бөгөөд жилдээ 21 сая тонн ачааг дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай байна. Тус гүүрний 1900 метр нь Хятадын нутаг дэвсгэрээр дайрч байгаа учир Хятадын талаас гүүрний ажлын дийлэнхийг дааж авчээ.

Хятадын талын төслийн менежер Лин Ёнха хэлэхдээ “Энэхүү гүүрний төслийн багт 700 гаруй ажилчин багтсан. Гүүрний ажлыг хуваарийн дагуу барьж байгаа бөгөөд хоёр ээлжээр угсралтын ажил явагдаж байна” гэжээ. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ирэх тавдугаар сард уг төслийн Оросын талын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ. 2016 онд дуусгахаар төлөвлөж буй энэхүү төслийн Хятадын талаас гарах нийт зардал 426 сая ам.доллар бөгөөд Оросын Амар мөрний дээгүүр тавигдах юм байна. Хоёр улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад Монгол улс оролцох шаардлагагүй ч урт хугацааны, эдийн засгийн өндөр ач холбогдолтой ийм төслүүдэд манай улсыг тойрч байгаа нь хөрш улсуудын бодлого өөрчлөгдсөний тод жишээ юм.

gadaadОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украин улсаар дамжсан хийн хоолойны асуудлаас үүдэн манай улсаар хийн хоолойг дайруулахгүй гэсэн өөрийн байр сууриндаа хатуу үлдэж, уг төмөр замыг өөрийн нутгаар дайруулах нь эдийн засгийн болоод, аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзсэн юм. Үнэхээр ч ОХУ-ын хувьд өндөр хурдны галт тэргийг өөрийн хэд хэдэн хотоор дайруулсан нь зардлын хувьд асар өндөр хэдий ч эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн таатай боломжийг бүс нутагтаа нээж өгч буй.

Ийнхүү хоёр том гүрэн өөрсдийн ашиг сонирхлын дагуу гэрээгээ хийж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэллээ. Манай улсын хувьд гадны нүдээр харахад хэсэг популистууд нь өөрсдийн ашиг сонирхол, хувийн PR хийж, гадны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэн дотроо талцаж байдаг учир энэ мэт томоохон төслүүдээс гадуурхагдахаас аргагүй биз. ОХУ болон Хятад улс хоорондоо гурван ч том төсөл хөтөлбөрийг эхлүүлээд амжсан бол манай улс дотооддоо улс төрийн хэрүүлээ хийсээр...

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.