Жаргалтай үрсийн инээд цалгих 6 сарын 1 айсуй

Д.Тулга / Эдийн засаг

Урин дулаан цаг ирж хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хүүхдийн баяр болох гэж байна. Жил бүрийн хүүхдийн баярыг та бяцхан үрсээ хэрхэн баярлуулж өнгөрүүлдэг вэ?

Өнгөрсөн жил хүүхэд тань хүүхдийн паркаар аялан, Сүхбаатарын талбай дээр дурсамжит зургаа авахуулж зөндөө бэлэг авсан байх. Тэгвэл энэ жилийн баяраар Худалдаа, хөгжлийн банкнаас хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ зуны турш зугаатай, үр бүтээлтэй цагийг өнгөрүүлэх онцгой бэлэг бэлдсэн байна.

Ямар бэлэг вэ гэж үү?

- Месси, Рональдотай адил хөлбөмбөгийн од болж, Мөрөнтэй адил гадаадын клубт тоглохыг хүүхэд бүр хүсдэгийн адил таны хүү Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламжтай бол хөлбөмбөгийн клубт тал үнээр нь суралцах боломжтой болж байгаа юм.

- Өхөөрдөм бяцхан охин тань Оюун, Алтанхуяг нартай адил уран гоолиг бие хаатай болж, балет бүжиглэн, дэлхийд нэрээ дуурсгах хүсэлтэй бол балетийн сургалтын төвд мөн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцаж болохнээ.

Эрхийн бичгээ яаж авах вэ?

Хүүхдийнхээ хадгаламжинд 50,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлого нэмэх эсвэл 50,000 төгрөгөөс дээш дүнгээр тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлбэл зуны улиралд хичээллэх хөлбөмбөг, балетийн сургалтанд 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээ авна.

Шинээр хадгаламж нээлгэх бол яах вэ?

Маш амархан. Та өөрийн иргэний үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэйгээ Худалдаа, хөгжлийн банкинд очиход л болно. Та хадгаламжийн дэвтрээ үнэгүй авах тул өөр зардал гарахгүй бөгөөд нэгэнт банкин дээр очсон дээрээ “Тогтмол шилжүүлэг”-ийн үйлчилгээг ашиглах гэрээг жилийн хугацаатайгаар үнэгүй авах боломжтой боллоо. Энэ үйлчилгээг нэг авчихвал та сар бүр банк руу явах шаардлагагүйгээр өөрийн данснаас хүүхдийнхээ хадгаламж руу зөвшөөрсөн мөнгөө шилжүүлүүлээд байж болох нь.

Энэ боломж хэзээнээс эхэлсэн бэ?

Урамшуулалт аян 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн, 06-р сарын 12-ныг хүртэл үргэлжлэх ба харин та хугацаа байна гэж бүү алгуурлаарай.

Нэмэлт боломж

Хүүхдийн хадгаламжийн дэвтэр шинэчлэгдсэн тул Та дэвтрээ амжаад солиулаад аваарай.

Эрүүл чийрэг Монгол хүүхдийн төлөө

Худалдаа, хөгжлийн банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.