Угалз боссоны улмаас мотоцикль, фургон автомашин 500 метрт шидэгджээ

Д.Тулга / Технологи

uerӨмнөговь аймгийн нийт нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхитай өдрүүд үргэлжилж байна. Энэ хугацаанд түр зуурын байгалийн аюулт үзэгдэл болж, иргэдэд багагүй хохирол учруулж буй талаар бид мэдээллэсэн. Энэ сарын 9-ний өдрийн 19-20 цагийн хооронд тус аймгийн Баян-Овоо суманд болсон хүчтэй салхи шорооны улмаас угалз босч, 30 минутын хугацаанд үргэлжилсэн байгалийн аюулд 4 айлын гэр шидэгдэн үйрч бяцран, 1 мотоцикл, фургон автомашин 500 метр газарт шидэгджээ.

Ханбогд сумын төвд үер бууж, машин техник үерт автан Манлай, Ханбогд суманд тэмээний хорголын чинээ мөндөр бууж, Булган суманд 400 гаруй, Мандал-Овоо суманд 200 гаруй бог мал, 10-аад тэмээ осгож үхсэн байна. Өчигдөр (V/12) оройн 21 цагийн орчимд дахин хүчтэй салхи шороо босч, 10 гаруй айлын хашаа нурж, 1 гэр унаж эвдэрчээ. Хүний амь нас азаар эрсдээгүй бөгөөд сумд болон аймгийн Онцгой комиссууд байгуулагдан арга хэмжээ авч ажиллаж буй аж. Урьдчилсан тооцоогоор иргэдэд 7.5 сая төгрөгийн хохирол учраад байгаа дүн мэдээ байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.