Баяр наадмаар амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлнэ

Д.Тулга / Спорт

nachinТулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам болж өндөрлөлөө. Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны бөх, сур харваачдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна. Үндэсний баяр наадамд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид чамгүй сайн амжилттай оролцож, наадамчин олноо баясгасан юм. Тухайлбал, 512 хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн хүчтэний гурав нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байжээ. Харин Үндэсний баяр наадмын сурын харвааны тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батбаатар 40 сумнаас 35 онож түрүүлэн Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. Эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн “Алдар” спорт хорооны харваач С.Энхтунгалагт Монгол Улсын хошой мэргэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус тус олгосон. Тэд нэг гэр бүлийн хоёр юм байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.