Согтуудаа машин жолоодож, хүний аминд хүрчээ
Сүхбаатар дүүргийн 10-р хороо, Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд амины "Ssangyong Actyon" автомашины жолооч Г нь явган зорчигч 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр гарлаа. Жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг нь 1.63% байсан байна.
Мөн Хан-Уул дүүрэг, Яармагийн урд замд Honda Fit автомашины жолооч Л нь явган зорчигч тус дүүргийн зургадугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ш-ийг мөргөж гэмтээжээ. Жолооч Л нь мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг нь 2.49% гарсан. Мөн явган зорчигч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Согтуурлын зэрэг нь 1.70% гарчээ.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл