Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 9.9 хувиар өсчээ

Д.Тулга / Эдийн засаг

Horongiin birj

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.387.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 125.2 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг өсөлтөд “Монгол шуудан” ХК, “МИК Холдинг” ХХК-ийн нэмж болон олон нийтэд үнэт цаасаа гаргасан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Хөрвөх чадварын түвшин энэ улирлын байдлаар 2.8 хувьтай байгаа нь бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомс, хувьцааны арилжааны хэмжээ хангалтгүй байгаагаас шалтгаалжээ. Тухайлбал хөрвөх чадвар 2.8 хувь байгаа нь нийт хувьцааны 3 орчим хувь нь хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа буюу хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл хэт өндөр байгааг харуулж байна.

Хөрвөх чадварыг тооцоход хамгийн их ашиглагддаг, хялбар үзүүлэлт бол арилжааны нийт хэмжээг зах зээлийн нийт үнэлгээнд харьцуулсан харьцаа /stockmarket turnover ratio/ буюу зах зээлийн эргэлтийн харьцаа юм. Уг үзүүлэлт нь үнэт цаас хэр олон удаа хөрөнгө оруулагчийн гар дамжин арилжаалагдсаныг харуулдаг үзүүлэлт юм. Зах зээлийн эргэлтийн харьцаа өндөр байх тусам зах зээл үр ашигтай байгааг харуулах бөгөөд бага байх тусам зах зээл үр ашиггүй зогсонги байгааг илэрхийлдэг.

Г.ИТГЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000