С.Баяр, Ц.Элбэгдорж нарыг эсэргүүцэж Г.Уянга 10 хоног суулт хийнэ гэв

Д.Тулга / Нүүр

UYANGAУИХ-ын гишүүн асан Г.Уянга өнөөдөр тохиож буй Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр Сүхбаатарын талбайд суулт хийх тухайгаа мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш 11-15 цагийн хооронд суулт хийж, МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ард түмнийг уриалж байна. Энэ хавар хэд хэдэн томоохон жагсаал цуглаан болсон ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ одооноос эхлээд оффшорчид, буруу зүйлийг төрүүлээд байгаа зүйлийн үндэс угсаатай нь тэмцье гэж шийдсэн. Намайг дэмжиж байгаа хүмүүс ирж хамтарч болно. Талбайн 4000 шоо дөрвөлжин бүр дээр нэг хүн сууна гэж үзвэл 4000 хүн ирэхэд талбай дүүрэх болно. Хэрэв талбай дүүрвэл суултаа тэмцэл болгон үргэлжлүүлнэ, эс дүүрвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аяны үр дүнг хүлээн зөвшөөрнө" гэв.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАНUYANGA

UYANGA

UYANGA


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000