"Ховд Шонхорууд" улирлын найм дахь хожлоо авлаа

Д.Тулга / Спорт

sags

Спортын төв ордонд MNBA Үндэсний лигийн энэ улирлын сүүлийн тоглолтууд явагдаж байна. Энэ улиралд зүүн бүсийн хүснэгтийг тэргүүлж буй "Ховд Шонхорууд" баг улирлын ээлжит тоглолтоо Сэлэнгэ аймгийн багийн эсрэг хийв. Тоглолтын эхнээс "Ховд Шонхорууд" илүүрхсэн тоглолт үзүүлснээр 97:71 харьцаагаар улирлын найм дахь хожлоо авлаа.

Энэ тоглолтод Ховд бөмбөг таслалтаас 31 оноо авч хурдан довтолгоогоор 39 оноо авчээ. Мөн самбарын хоёр дахь боломжоос 29 оноо авсан бол эсрэг багтаа найман оноо алдсан байна. Тоглолтын эхнээс онцгой тоглолт үзүүлж байсан "Шонхорууд" багийн хамгаалагч О.Доржзовд 26 оноо, зургаан самбар, дөрвөн бөмбөг таслалт хийж багаа тэргүүллээ.

Холбон тоглогч Б.Баярбатын эзгүйд Батмөнх багийн довтолгоог сайн найруулж, 13 оновчтой дамжуулалт өгч бүх тоглогчийг тэргүүлжээ. Харин эсрэг багаас Б.Золбаяр 17 оноо авсан ч өөр 10-аас дээш оноо авсан тоглогч байсангүй хожигдол хүлээсэн юм. "Ховд Шонхорууд" бүсээ тэргүүлэх нь нэгэнт ойлгомжтой болоод байгаа бөгөөд тэдэнд одоо улирлын нэг тоглолт үлдээд байна.

-АРХАНГАЙ АЙМАГ УЛИРЛЫН АНХНЫ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ-

MNBA Үндэсний лигийн хүчирхэг багуудын нэг болох Архангайн "Алтан Дорнодын Дайчид" баг улирлын арав дахь тоглолтоо "Баянхонгор Мазаалай" багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний тун тэнцүүхэн өндөрлөсөн ч Архангай аймгийн багийн залуус хоёрдугаар үеэс оноогоор илүү гарч, итгэл төгс тэргүүлж эхэлсэн ч гуравдугаар үеийн дунд хэсгээс Баянхонгор аймгийн багийн төвийн тоглогч Б.Мөнхбат сайн тоглолт үзүүлж, онооны зөрүүг багасгаж чадсан юм. Улмаар шийдвэрлэх үед хоёр баг аль аль нь маш нягт тоглолт үзүүлж байсан юм.

Тоглолтын төгсгөлийн мөчүүдэд хоёр баг ээлж дараалан онооны давамгайллаа солилцож, тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж байсан ч гурван секунд дутуу байхад Баянхонгор аймаг эсрэг багийн нүүрний шугамаас бөмбөг гаргаж, улмаар С.Золжаргал зооны урдаас шидэлтийг амжилттай болгосноор Баянхонгор Мазаалай баг 84:81 харьцаагаар улирлын зургаа дахь хожлоо байгууллаа. Энэ тоглолтод Мазаалай багийн ахлагч С.Баасандорж 30 оноо, зургаан самбар, долоон оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлэв.

Мөн багийн хамгийн туршлагатай тоглогчдын нэг Б.Мөнхбат 22 оноо, 10 самбар, дөрвөн бөмбөг таслалт хийж онцгой тоглолтоо гаргалаа. Харин Архангай аймгийн багаас ОУХМ Ц.Мэргэн 19 оноогоор багаа тэргүүлсэн бол ОУХМ Г.Баттөр болон О.Энхбаатар нар тус тус 13 оноог авчээ. Ийнхүү Баянхонгор Мазаалай баг улирлын сүүлчийн тоглолтоо хийсэн бол Архангай аймагт нэг тоглолт үлдээд байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ

sags


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.