Уул уурхайн мэргэжлийн холбоод төрийн түшээдэд шаардлага хүргүүлнэ

Д.Тулга / Технологи

uurhaiУул уурхайн мэргэжлийн холбоодоос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-т шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

ШААРДЛАГАД:

-Уул уурхайн салбарт мэдлэг туршлагатай, мэргэжлийн боловсон хүчнийг сонгох хэрэгтэй. Намын ашиг сонирхлыг хамгаалсан мэргэжлийн бус хүмүүсийг халах.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нэг хэсэг хориглосон. Ингэснээр улсын хэмжээнд ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх ажил орхигдож, гадаадын хөрөнгө оруулалт багасаж байна.

-Уул уурхайн салбарын тухай хууль боловсруулах үед мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг явуулж, онол практикийн бага хурал зохион байгуулж байх.

-“Төрийн өмчийн уул уурхайн төлөөлөн удирдах зөвлөл”-д мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, шинжлэх ухаан үйлдвэрлэлийг хослуулан ажиллуулах чадвартай хүмүүсийг уул уурхайн мэргэжлийн холбоодоор дамжуулан сонгох.

-Орон нутагт үйл ажиллагаа нь доголдсон хайгуул, олборлолтын зөвшөөрөлтэй байгууллагуудыг шалгах саналууд багтсан гэв.

М.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000