Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ

Д.Тулга / Нүүр

Тоонот гэрт толгой холбоод нэгэн жарныг хол давсан азай буурлууд “Очир эрдэнэ”-ийн хурим хийдэг уламжлалтай. Энэ сарын 22-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат А.Манкаа, О.Гүнжээ гэх азай буурлууд 1946 онд гал голомтоо бадрааснаас хойш хамтдаа 72 жил ханилсны хүндэтгэлийн хуримаа хийжээ. А.Манкаа гуай 96 настай, харин О.Гүнжээ гуай 92 насыг зооголсон буянтай буурлууд аж.

Хоёр буурай найман хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд одоо тэдний үр, ач нийлээд 100 хол давжээ. Сонирхуулахад, Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэдний ач охин юм. Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ маань тэмцээн уралдаанд явах бүрд л ардаас сүү өргөөд залбираад үлддэг” гэж ярьсан байдаг.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000