Шилийн гол аймагт Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг нээгджээ

Д.Тулга / Хууль

БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” өнгөрсөн сарын 30-ны өдөр албан ёсоор нээгджээ.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж байгаа аж.

Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод Монгол Улсын 70 гаруй иргэн оршин суудаг бөгөөд тус хошууны нутаг дэвсгэрт байрладаг Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч боомтоор 2017 онд 130 мянган иргэн, 1.3 сая тонн ачаа бараа нэвтэрчээ.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000