12300 оюутан дотуур байранд амьдарч байна

Д.Тулга / Боловсрол

1000 oyutnii bairМонгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн бүх сургууль оюутны дотуур байртай бол хувийн өмчийн сургуулиудын 50 орчим хувь нь л дотуур байртай аж. Энэ хичээлийн жилд 12300 гаруй оюутан дотуур байранд амьдарч байна.

Монгол Улсын хэмжээнд байх нийт оюутны байруудын 60 хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд жил ирэх тусам дотуур байрны хүрэлцээ хумигдаж, барилгууд нь хуучирч, муудаж байгаа тул төрөөс хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Мөн сургуулиудын төлөвлөлтөд шинээр дотуур байр барихаар тусгасан байна. Хэдийгээр дотуур байрнуудын дийлэнх нь стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа ч их, дээд сургуулиуд жил бүр урсгал болон бүрэн засвар хийн сайжруулж буй.

Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, Этүгэн их сургуулийн оюутны байр, Хууль сахиулахын их сургууль, ХААИС-ийн гуравдугаар байрууд шинээр ашиглалтад оржээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000