12300 оюутан дотуур байранд амьдарч байна
Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн бүх сургууль оюутны дотуур байртай бол хувийн өмчийн сургуулиудын 50 орчим хувь нь л дотуур байртай аж. Энэ хичээлийн жилд 12300 гаруй оюутан дотуур байранд амьдарч байна.
Монгол Улсын хэмжээнд байх нийт оюутны байруудын 60 хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд жил ирэх тусам дотуур байрны хүрэлцээ хумигдаж, барилгууд нь хуучирч, муудаж байгаа тул төрөөс хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Мөн сургуулиудын төлөвлөлтөд шинээр дотуур байр барихаар тусгасан байна. Хэдийгээр дотуур байрнуудын дийлэнх нь стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа ч их, дээд сургуулиуд жил бүр урсгал болон бүрэн засвар хийн сайжруулж буй.
Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, Этүгэн их сургуулийн оюутны байр, Хууль сахиулахын их сургууль, ХААИС-ийн гуравдугаар байрууд шинээр ашиглалтад оржээ.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл