Урианхай сурын “ОНТУЦАХ” харваанд Улсын мэргэн Б.Хатансайхан түрүүлллээ

П.Урнаа / Спорт

Урианхай сурын Хүндэт мэргэн, Монгол улсын гавъяат багш Т.Ядамжавын нэрэмжит “ОНТУЦАХ” харвааг Монголын урианхай сурын холбооноос дөрөвдүгээр сарын 13-нд анх удаа зохион байгууллаа.

Уг харваанд нийтдээ 73 харваач цэц мэргэнээ сорьсноос Улсын мэргэн долоо, спортын мастер 20, дэд мастер есөн харваач оролцов. Шагналт найман байрыг шалгаруулснаас тэргүүн байрыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат “Мондэй” багийн харваач Урианхай сурын Улсын мэргэн Б.Хатансайхан түрүүлж, Баян-Өлгийн аймгийн Булган сумын харъяат залуу харваач Ч.Отгондалай анх удаа тэмцээнд оролцон удааллаа.

Хүрэл медалийг Дорнод аймгийн Булган сумын харъяат, “Эммэд партнер” ХХК, “Андууд” багийн харваач Б.Нямбаяр, Ховд аймгийн Дуут сумын харъяат “Мондэй” багийн харваач Б.Цогттөмөр нар хүртсэн юм.

Энэ удаагийн харвааг бусад харваанаас дүрмийн хувьд өвөрмөц дэг жаягаар зохиосон.

Тухайлбал, эртний уламжлалыг шингээж харваачид онтуцан /хаалцах-харвалцах/ даваачилснаар хоёр харваачийн хоорондын өрсөлдөөнийг илүү гаргасан байна. Эхний даваанд бүх харваач есөн сум тавьж, хоёрдугаар даваанд хамгийн бага оноотой харваачдыг оноолтоор хоёр хоёроор нь өрсөлдүүлж ялсан харваачийг гуравдугаар давааны 64 харваачид үлдээсэн юм.

Ингээд үлдсэн 64 харваачийг нугалж зургаан сум харвуулснаар ялсан нь 32-т үлдэж өндөр цолтой харваачид дараагийн даваануудад амлах байдлаар харвалаа. Өвөрмөц мөн эртний уламжлалыг шингээсэн өрсөлдөөнтэй энэхүү харвааг “Цаашид уламжлал болгон явуулах нь зүйтэй” гэдгийг харваачид онцолж байв.


Сэтгэгдэл

Михайл [194.228.76.162] 2019-04-15 07:13:26

Чингис чулуу гэдэг гөшөөнд онтудху гэдэг. Бусад баримт бичигт онтусху гэдэг. Онтуцах гэхэд эвгүй л дуулдаж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.