Орон нутагт ослын улмаас хоёр хүн нас баржээ

У.Уранцэцэг / Хууль

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирсон байна.

Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Нартын хошуу гэх газар “Toyota Harrier” автомашин онхолдож, зорчигч 28 настай А нас барсан хэрэг,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “Сансай” гэх хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай О-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.