ФОТО: Төрийн гурван өндөрлөг сур, шагайн талбайгаар зочиллоо

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлсний дараа төрийн гурван өндөрлөг сурын талбайд зочилж, цэц мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчилдэг уламжлалтай. Ерөнхийлөгч өнө эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлсэн.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Уламжлал ёсоор сурын талбай дээр ирж сум тавихдаа их догдоллоо” гэсэн юм.

Дараа нь Төрийн гурван өндөрлөг шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчилэн уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүлсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ

image

image

image

imageimageimage

image

image


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.50] 2019-07-12 01:09:23

undestnihee es janshil eb hab alga ene hund

zochin [98.228.96.94] 2019-07-11 11:34:02

evtei l baugaarai daa

Зочин [202.179.31.60] 2019-07-11 09:52:08

Хэхэ, зандаа минь үндсэн хуулийн өөрчлөлт чинь явахгүй нь дээ

Зочин [66.181.161.90] 2019-07-11 12:46:25

Зайл битгий ингэж атаархуу зан гаргаж бай чадахгүй л хүн байгааа биз чи бол бүр чадахгүй дээ ккк


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.