ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: MEDEE.MN САЙТ 2019.07.19-НИЙ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА
Усархаг бороо орох нь шүхрээ аваарай
Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 99 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Байгаль хамгаалахтай холбогдсон цээрлэх ёс
Амралт зугаалгын цаг эхэлсэн болохоор уншигч та энэ мэдээллийг үзэхэд илүүдэхгүй байх. Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ хайрлан, шүтэж ирсэн. Тиймээс ч байгаль эхээ хайрлах ёс байсан.
Халхчууд ганц онцгой овоо толгой, улаан өнгөтэй газар, хурц дэл, хясаа өл хөтөл, газар буух, нутаг үзэх, тэрлүү гэр орноо чиглүүлэн барих, онцгой ганц бут, модны нөмөрт суух, хэвтэхийг цээрлэдэг. Мөн тийм газраас ан агнах, мод чулуу авахыг цээрлэнэ. (Үүнийгээ газрын лус савдагтай) гэж үздэг байжээ. Онцгой өөр хэлбэртэй эвэртэй ан агнах, зээрийн зам авахыг цээрлэдэг. Ангийн махыг хөөдөхийг машид цээрлэнэ. Тэр бүр байдаггүй амьтан, алсын гүйгүүл, амьтан онцгой өвөрмөц тас хар, цагаан зүстэй ан агнахыг цээрлэдэг. Хамаа бусаар газар ухах, ховор мод тайрах, ширэг төнгөхийг хамгийн цээртэыд үздэг. (Газрын судас тасарвал байгаль үхдэг гэж үздэгээс тэгж цээрлэдэг ажээ. ) нутаг, бууцан дээрээ гадас, шонгийн мод шаалттай орхихгүй заавал авч, нүхийг бөглөдөг, нь таг бууцаа цэвэрлэж орхидог уламжлалтай ажээ.
Хамгийн том нисэх буудлыг Бээжинд нээнэ
БНХАУ Капитал, Daxing, Nanyuan гэх мэт олон улсын нисэх буудалтай:
Тэгвэл өмнөд хөршийнхөн нийслэл Бээжиндээ аварга том шинэ нисэх буудал барьж, БНХАУ-ын 70 жилийн ойгоор нээхээр ажиллаж байна. Шинээр баригдах нисэх буудлыг хотын төвөөс 42 км зайтай, 18 км² талбайтай баригдсан. Алдартай архитектор Заха Хадид зураг төслийн зохион бүтээжээ.
Beijing Daxing олон улсын нисэх буудлын барилгын ажил өнгөрөгч ням гарагт албан ёсоор дууссан. Нээлтйн ажиллагааг нь IX сарын 30-нд хийхээр зэхэж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны X сарын 1-ний өдөр тохиож байгаа юм. Хятадыг чиглэсэн болон Хятадаар дамжин өнгөрөх нислэгүүдийг дэмжих энэхүү шинэ нисэх бууда,л нь жилдээ 100 сая зорчигч хүлээн авах чадамжтай ажээ.
Дашрамд сонирхуулахад энэ нисэх буудлыг барихад 57,000 тонн ган, 56.5 сая шоо метр бетон ашигласан. Хятадын хоёр том агаарын тээврийн компани нисэх онгоцны буудлыг суурь болгон ашигласан бөгөөд Бээжингийн төвийн дүүргүүд, орон нутгийн төмөр замууд, өндөр хурдны галт тэрэг, нийтийн автобус зэрэгтэй холбогдоно. Мөн аялал жуулчлалын томоохон нэгдсэн төв байрлах юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл
yoooooooooo [202.131.239.1] 2019-07-20 03:55:33
yoooo sda