ТАНИЛЦ: Монгол Улсын 2020 оны төсөв
![](/files/wwg2gvbm7vvhqglgb1kq/3/v.jpg)
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Сангийн яамны “Түшээ” танхимд Монгол Улсын 2020 оны төсвийг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр “Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Үүнд: Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын бүртгэл, тайлагнал, төлөлтийг бүрэн цахимжуулж, татварын тайлангийн тоог бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгож эхэлнэ. Мөн ирэх оноос иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулна” гэж танилцуулгаа эхэлсэн.
Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайтын боомтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгана. Улмаар Бичигт, Боршоо боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ. Шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын талбайн хэмжээ найм дахин, өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо дөрөв дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэх бөгөөд зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх аж. Мөн гаалийн лабораториудыг олон улсын итгэмжлэлд хамруулж, экспортын голлох боомтууд дээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген, тоног төхөөрөмж, телехяналтын системд холбогдсон камержуулалт, эрдэс бүтээгдэхүүнээс автоматаар дээж авч богино хугацаанд дээжийн агууламж, чанарыг тодорхойлох тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх гэнэ.
Газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум , дүүрэгт хуваарилна
2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажлыг хийж гүйцэтгэнэ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сум, дүүргийн орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум, дүүрэгт хуваарилахаар тооцлоо.
МСҮТ-д суралцагсдын тэтгэлгийг 200 мянган төгрөгт хүргэнэ
Төсвийн зарлагын чиглэлээр нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөвлөжээ. Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцах урам зоригийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэх юм байна.
“Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрны хоолны зардлыг тавин хувь нэмэгдүүлнэ
2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэхээр төсөвлөжээ. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэргээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгож эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгохоор болсон байна. Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлж, хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргийг хөнгөлөн, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх төдийгүй Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих Экологийн цагдаагийн алба байгуулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нэмэлт төсөв шаардлагатай болсныг дурдсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны Төсвийн тухай хуульд батлагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах бодлого баримталжээ. Мөн соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, концессын “Барих-Шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтийг тусгах, орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн хангах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна. Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ.
Сэтгэгдэл
yayayyaayya [185.39.141.57] 2019-09-27 13:39:54
emnelgvvdiig3..4dahin.undur;vnetei.apratuudaar..hangah..tvvniigee.urt.hugatsaanii.hvvgvi.gej.tolgoi;ergvvleh
zochin [185.39.141.57] 2019-09-27 12:20:24
aimshigt.dvr
ajilaan chadna! [148.60.92.227] 2019-09-27 08:10:44
Ta nar chadna hii!!!
Зочин [182.160.1.56] 2019-09-27 04:27:49
Ийм сангийн сайдтай улс чинь чононд хонио хадгалуулсанаас юуны ялгаа байна.
иргэн [64.119.20.47] 2019-09-27 01:33:18
ЭНЭ ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙХЭЭ КАРМААГ СУЙЛЖ, ХООСОЛЖ ЯДУУРУУЛЧААД ТЭР ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЦАЦАЖ ӨГӨХ ЮМ БАЙНА Л ДАА.... 2017 онд ДОЛООН ТӨРЛИЙН ТАТВАР ШИНЭЭР ТОГТООЖ, 2019 ОНД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ГУРАВ ДАХИН, ИРГЭДИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАРЫН ТӨЛБӨРИЙГ ГУРАВ ДАХИН НЭМСЭН. ИРГЭДДЭЭ МЭДЭГДЭХГҮЙН ТУЛД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРИЙГ САРД ХОЁР ХУВААЖ БИЧЭЭД ТӨЛӨХГҮЙ ХОНОГ ХЭТЭРВЭЛ ТОК ЦАХИЛГААН ТАСАЛЖ ДАРАМТАЛДАГ БОЛСОН. ЭНЭ БҮХЭН ТӨРИЙН ЛУЙВАР ДАРАМТ БИШ ГЭЖ ҮҮ.
ИРГЭН [139.5.219.41] 2019-09-26 23:30:02
ЭНЭ НӨХӨР ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ХҮНИЙГ ХАЛАМЖЛААД БАЙМААР ХАРАГДАЖ БАЙНА УУ.НУЛИМС УНАГАЖ БАЙГАА МАТАР ШИГ ХАРАГДАЖ БАЙНА УУ. ХҮНЛЭГ БИШ ХҮНИЙ ЦАРАЙ ЗЭВХИЙ ДААГАА Л ЦААНАА Л НЭГ Л БИШ БАЙДАГ ЮМ ДАА.
yayayaya [185.39.141.57] 2019-09-26 17:05:58
20ond.ebe.hulgaichaas.ih.yum.garna.;emnelegt.gehed.3.4nugalsan.apratuud.;hvvgvi.zeel.nereer.shahsan
zohin [185.39.141.57] 2019-09-26 17:07:39
ulsiin.uriin.taaziig.;bayrtsaihan.ene.uvs.hvn.ih.nemleedee..shiitgel.gej.bii...
халамжийн бодлогоо багасгаж болохгуй юу [59.153.115.127] 2019-09-26 15:38:25
халамжийн бодлогоо багасгая. энэ ард тумниийг ажил хийх сонирхолгуй болгж байгаа шуу.соц уед ч гэсэн цэцэрлэгийн хуухдээс хоолны монго авдаг байсан шуу дээ. оюутанууд автобусандаа монгоо толоод л явах хэрэгтэй
Зочин [87.245.150.52] 2019-09-26 14:36:32
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмээчээ арай дэндүү юм аа
Зочин [112.96.117.171] 2019-09-26 13:34:31
Tolovloh saihan shu de... hen ch saihan yum tolovlono. Saihan l haragdaj bn. Boltugai l gehees de.
Сайхан эрдэнэ [59.153.87.200] 2019-09-26 11:28:58
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь нэмэхгүй дээ. Хэзээ байсан 1650 билээ. Мах одоо ямар үнэтэй бн. Бодох л асуудал
ЗОЧИН [202.9.43.209] 2019-09-26 09:59:01
Муухай хун муухайгаараа харахаас беелжис хурч байна
ЗОЧИН [202.9.43.209] 2019-09-26 09:55:57
Харагдаач чи
иргэн [202.131.225.197] 2019-09-26 08:47:38
сонгуульд зориулсан төсөв бна
Зочин [202.5.198.42] 2019-09-26 08:34:23
Баяртай мэдээ байна
Зочин [195.46.106.44] 2019-09-26 08:31:37
Энэ залуу дуугүй шүдээ зууж сууж байгаад овоо санасанаа хэрэгжүүлчихэж мэдэх хүн шүү. Болгох бүтээх талаас нь боломжоороо дэмжих нь зөв шүү.2012 оноос хойш улсын санхүүг жоохон цэгцэлж байгаа хүн энэ хүнээс өөр харагдахгүй байна.Гэрэл гэгээ тусаж байгааг хараад дотор н муухай болж будилуулж үймүүлж байгаад хулгай хийх гэсэн төлөвлөгөө н баларч байгаа аль ч намын луйварчид олон бий шүү цаана чинь.
Зочин [172.58.143.3] 2019-09-26 12:48:34
Manan mafiinhan chamaig yalaa hurelee bitgii martaarai shudee zuugaad tosovoo tsegtsleed ih ajil amjuulaarai
Зочин [66.181.161.107] 2019-09-26 08:12:41
Хуцлаа.