Программ хангамжийн сургалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Л.Батцэнгэл / Технологи

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд залуус руу чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Нийслэлээс хэрэгжүүлж буй “10000 программист” төслөөр дамжуулан Мэдээлэл технологи, программ хангамжийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой программ хангамжийн сургалтыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлэх бөгөөд Програмчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлэн, үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Сургалт программ хангамжийн талаарх ойлголттой, тус чиглэлээр суралцах, ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй аж.


Сэтгэгдэл

zaluuc [213.183.57.76] 2020-01-15 04:04:28

Чөлөө нтр өгүүлээд Хөдөөний залуусаа сургахгүй юм уу Оркоороо дуусахийм байна л даа

zochin [103.26.195.228] 2020-01-15 02:17:32

Наад сургалт чинь бас л нэг танил тал, авлига өдөөсөн зүйл бна лээ. Мэдээлэлээрээ бол хүн болгонд нээлттэй гэдэг үнэн хэрэг дээрээ IG, англи хэл нтр гэж нэг шалгалт авсан болж тэрийгээ шударга, үнэн зөвөөр ч дүгнэдэггүй\ IBT ийн шалгалтанд 90 оноо авсан хүнийг англи хэлээр тэнцэхгүй гэдэг\ танил тал авлигын хэрэгсэл болгосон арга хэмжээ юм бна лээ. Тэгээд сургалтандаа чадваргүй баахан хүн авчихаад нөгөө хэд нь төгсөж чадахгүй замаасаа гарчихдаг.

Зочин [59.153.115.130] 2020-01-14 10:20:14

Хошного шиг хачин зүйл ярих юм. Сургалтаар ажил сурахгүй. Амьдрал дээр тэмцэж суралц.

Байгалмаа [64.119.26.211] 2020-01-14 10:05:20

Шавхагдашгүй баялаг л гэсэн үг. Ямар ч насны хүн хамрагдаж өолох уу? Ажлын байраар хангах уу?

Зочин [202.131.238.166] 2020-01-14 09:57:33

баярлалаа, сургалтаа тодорхой хугацаанд зарлаарай.

Зочин [59.153.114.251] 2020-01-16 03:17:27

хаана очиж бүртгүүлэх вэ

zochin [202.126.89.252] 2020-01-14 08:38:42

yu ch hiideggui garuud yum hiisen boloh gej l iim yum hiideg yum daaaaa


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.