ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Халдварын тархалтын эрч огт буурахгүй байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Коронавируст халдвараар дэлхий дахинаа 18,214,000 хүн өвчилж, 695,000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Өвчлөл 4 хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, халдварын тархалтын эрч огт буурахгүй байгаа юм.
24 цагийн дотор Энэтхэгт 50,000, АНУ-д 47,000, Бразилд 16,000 хүн шинээр халдвар авсан нь өвчлөл хамгийн олон бүртгэгдсэн тохиолдол болж байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны мэдээлж буйгаар коронавируст халдвар гурван сарын өмнөөс 5 дахин нэмэгдэж, уг өвчний улмаас эндсэн хүний тоо гурав дахин нэмэгдэж, 695,000 болсон. ДЭМБ-аас Засгийн газар болон иргэдэд хандан уриалга гаргасан. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн вакцин гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,394 хүн өвчилж, 78 хүн эндсэн бол БНХАУ-д 110 тохиолдол бүртгэгдсэний 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Мөн арлын Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 694 хүн шинээр өвчилж, хоёр хүн эндсэн байна.
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд бүх нийтээр амны хаалтын 14 хоногийн турш зүүвэл халдварын тархалтын эрчийг 2 хувиар бууруулж болно гэж үзсэн байна. Энэ нь 230-450 мянган хүнийг коронавируст халдвараас хамгаалах шийдэл гэдгийг танилцуулжээ.
Австрали болон Их Британи улсын эрдэмтэд сургуулийн хичээл эхлэхээс өмнө халдвартай тохиохиолдлыг эрт илрүүлэх, лабораторийн шинжилгээг өргөн хүрээгээр хийх, батлагдсан тохиолдлын хавьтлын судалгааг сайн хийж, тусгаарлалтын дэглэм чухал болохыг онцолсон зөвлөмж гаргажээ.
АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын төвийн захирал хэлэхдээ их дээд сургууль, коллежийг нээхдээ лабораторийн шинжилгээг сайн хийж, түүний дараа тусгаарлалтын арга хэмжээг авах хэрэгтэйг анхааруулсан байна.
Манай улсын хувьд 119 дугаар 140 иргэн холбогдсон бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар тохиролцох уу
Зеленский: Трамп, Путин нартай 'ямар нэгэн нөхцөлгүйгээр' уулзахад бэлэн ч Москва руу явмааргүй байна
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Клиентелизм ба Какистокраси
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британид айлчилна