Х.Нямбаатар: Автомашин, авто замын татварыг нэмэгдүүлснээр түгжрэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ

Aдмин / Улстөр

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөв, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг танилцуулж, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөлөөг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдийн долдугаар тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан, цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг 0 хувь байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна. Мөн тухайн өдрийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн автозам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000см3-с дээш суудлын автомашины зам ашиглалтын төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бусад тээврийн хэрэгслийн хувьд төлбөрийн хэмжээг 2013 оноос хойш ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах өргөтгөн шинэчлэх, түгжрэлийг бууруулах авто замын арчлалт, урсгал засвар техник технологийг шинэчлэхэд зарцуулах, нийслэлийн замын сангийн засварын эх үүсвэр нэмэгдэж, авто замын ачаалал түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлого эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа" гэлээ.

Улмаар маргааш нийслэл дэх АН, МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа буюу 12 дугаар сарын 4-нд ээлжит бус II хуралдааныг хийхээр товлосноор завсарлалаа.


Сэтгэгдэл

Зочин [202.21.127.109] 2024-12-04 08:57:00

Иймэрхүү гашилчихсэн тархитай байвал огцрох хэрэгтэй шүү чаддаг, боддог, сэтгэдэг нь хийсэн дээр бх

Зочин [66.181.187.203] 2024-12-03 17:45:52

Арга зам хайж олох биш яаж ард иргэдээсээ татаас авах уу гсн төр засагтаа яаж амьдрах юм болж бна. Ард иргэд биш мөнгө болж харагдаад маниус ч мөнгө олох гэж зүдэрч олсоноо амьдрал ахуйдаа хүргэх гэж зовчихын.

Зочин [202.21.102.50] 2024-12-03 13:06:47

Татвар, хураамжаа сар сараар нь авдаг системд шилжээ, тэгэхгүй бөөн дүнгээр нь авахаар хүмүүст дарамт болоод байгаа байх. Ер нь ашиглаагүй юмныхаа төлбөрийг урьдчилаад төлнө гэдэг байж болохгүй асуудал.

Зочин [202.131.234.123] 2024-12-03 11:54:00

тэнэг шаар чинь шар хадандаа очоод байж бай:

ЗОЧИН [103.212.163.213] 2024-12-03 09:16:46

энэ одоо яасан тархи нь хамуурсан хүн байдгийн дандаа л хүний ёсноос гажиг журам хууль гаргаж хүмүүсийн дургүйг хүргэж кайф авпаг нөхөр юмуу хаашаа юм үг дуугүй төсвийнхөө бүх мөнгийг ч болсон зарцуулаад л их тойруугийнхаа замыг бариад дуусгахад л түгжрэлгүй болох юмийг хичнээн хэрэггүй зүйлд мөнгө зараад байхаа боль малаа

Зочин [139.5.217.102] 2024-12-03 09:04:54

Ёстой мал юм даа.

Үочин [66.181.182.220] 2024-12-03 07:58:30

1 - рт утаа, түгжрэл хоёроо багасгах ямар ажил хийхээ яриа, торгох , татвар нэмэхээ л ярих юм. Дээгүүр доогуур явдаг олон сүлжээ зам тавих, гэр хороололд нэгдсэн дулааны шугам татах гэх мэтээ л хий

Зочин [66.181.191.70] 2024-12-03 01:02:57

Номер дамлах бизнэс цэцэглүүлэхээс өөр ямар ч ашиггүй .төрийн нэр барьж хувьдаа намдаа л мөнгө олох гэсэн ажил даа

Koloni mongol [103.212.119.219] 2024-12-03 00:10:12

Мал минь чи огцор

Сануулга [103.145.234.111] 2024-12-02 22:17:00

Хууль зөрчсөн шийдвэр болно шүү. Танд хуулиар тогтоосон татвар, төлбөрийн хэмжээг нэмэх эрх байхгүй. Харин буурулах эрх бол итх-д бий.

Хха [202.55.188.94] 2024-12-02 22:07:39

Хуцваа

Иргэн [66.181.181.148] 2024-12-02 21:38:09

Төлсөн татвараа нөхөхийн тулд таксын үйлчилгээнд бүр их явна гэдгийг тооцсон боловуу

Нийтлэлийн фонт [66.181.185.240] 2024-12-02 20:59:18

Танай "medee.mn" сайтын нийтлэлийн фонт цагаан дэвсгэрт бүдэг саарал өнгөтэй байх юм. Нийтлэл унших боломжгүй болж тус сайтад хандах хэрэггүй болов уу

Босёооо [124.158.106.13] 2024-12-02 18:54:47

ТАТВАР НЭМЖ ТА ХЭД Л БАЯЖИНА. ЗАМ ХЭВЭЭРЭЭ. ТҮГЖРЭЛ ХЭВЭЭРЭЭ. БОРДЮРАА СОЛИОЛ. МӨНГӨӨ ШААГААЛ. БҮГД ТАТВАР ТӨЛӨХӨӨ БОЛЬЦГООООЁООО. БҮГДИИГ НЬ ШОРОНД ХИИЖ ЧАДХИИМУУ. БОСЫЫЫ СДАА

Зочин [202.126.90.178] 2024-12-02 18:54:33

Маш.зөв

Зочин [202.9.46.88] 2024-12-02 17:55:51

Та нар хэлхэд ирэх жил өдийд гэхэд түгжрэл яг хэвээрээ байна хараарай. Түгжрэлийг үүнээс өөрөөр буруулах өч төчнөөн гаргалгаа байна. Харамсалтай нь чиний удирдлагад байгаа хүмүүс өөр ямар ч арга зам хайхгүй биеийн амрыг харж өрөөндөө сууж байгаад “мөнгө идэх” аргаа л олж ядаж байна. Тэглээ гээд түгжрэл буурахгүй. Харамсалтай байна Нямбаатараа!!! Чи яаж сонгохдоо ийм мулгуу хүмүүсээ багаа бүрдүүлдэг байнаа. Чи “Би л байхад миний удирдлагад ямар мал байсан яахав” гэж бодоогүй биз дээ.

Зочин [139.5.218.130] 2024-12-02 16:36:36

Төр оршихуй татвар оршино.Монгол улс хоёр төртэй болсон юм уу. УИХ нийслэл татвар ноогдуулах эрхийг цуцалж, хориглоххужль батлах хэрэгтэй

ёыёыёычы [112.72.10.230] 2024-12-02 15:03:18

май салаавч, лалар аа, Түгжрэлийг бууруулахад чиний ухаан чинь хүрэхгүй

Зочин [103.212.118.151] 2024-12-02 14:42:21

Ih yavdagaas n ih baga yavdagaas baga tatvar avch baij l tygjrel buurnaa. Bygdengees n adilhan tatvar avaad baihaar bygd l bainga yavahiig bodno shde

Зочин [202.179.26.145] 2024-12-02 14:32:31

Эхлээд хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах хэрэгтэй. Дараа нь нэмэгдэж орсон орлогын зардлаа маш тодорхой төлөвлөж шилнээр тайлагна

Зочин [202.131.225.53] 2024-12-02 14:27:10

potencial ni hurku getsuu ch yumoo doo

[202.131.234.123] 2024-12-03 15:57:20

сачий чинь хүрэхгүй чадал чинь хүрэхгүй гэдэг юм даа.

Зочин [202.179.2.18] 2024-12-02 14:59:48

Chinii bas potencial chin hursengui ee (POTENTIAL)

энэ төлөг тэнэг [66.181.182.157] 2024-12-02 14:37:28

энэ мал сэтгэлгээтэй хог зайлаасай. машины татвар нэмсэнээр машин цөөрөхгүй, зам өргөсөхгүй, өөр юм бод төлөгөө

zochin [103.212.163.213] 2024-12-02 14:18:51

buruu bodood bnaa tatvar nemeed xezee ch tugjrel arilaxgui tsag xygatsaa xaruulnaa teneg teneg shiidber gargaxaa zogsoono uu

У. Ням [202.131.233.11] 2024-12-02 14:17:51

Татварын мөнгө нэмэгдлээ гээд та нарын кармаалуу ордог болохоор л харуусал төрөөд бна, товчоодоор, автоачлага, зогсоолын төлбөрүүд хаашаа ороод байнаа ил тод мэдээлмээр байна

Зочин [66.181.167.77] 2024-12-02 13:59:55

Эхлээд өмнөх онуудын татвар торгуулиа цуглуулаад авчих Татвараа төлж чадахгүй болохоор машин цөөрнө гэдэг өөрөө итгэхгүй гэнэн мөрөөдөлөөсөө сал. Татвараа төлдөг нь ч төлдөггүй нь ч ялгаагүй хөдөлгөөнд оролцож байгаа шудрана явдал уу. Татвар хураамж ийм бага байхад төлдөггүй 430 000 машин нэмэхээр төлнө гэж юу байхав.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.