5 ханатай хоёр гэр шатаж, 28-31 насны хоёр хүн амиа алджээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” 4 дүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч буюу нас барсан байсныг, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл