Гадаадын иргэний визийн зөвшөөрөл олголт 13.8 хувиар буурчээ

Aдмин / Нүүр

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 9623 иргэнд визийн зөвшөөрөл, 4344 иргэнд виз, 11575 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3629 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7411 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 55,7 хувь, цахим виз олголт 4,9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.8 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 5,3 хувиар буурчээ.

2025 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 32561 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 13921, хөрөнгө оруулах 4018, суралцах 7202% гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4819, цагаач 1835, шашны зорилгоор 121, албан хэргээр 645 гадаадын иргэн оршин сууж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.