Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 20-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 14-нд: Монгол Улс Польш Улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна.
4 дүгээр сарын 14-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 15, 16-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 15-нд: Дэлхийн урлагийн өдөр тохиож байна.
4 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 16-нд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн “NOVEL MELODY” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
4 дүгээр сарын 17-нд: "Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
4 дүгээр сарын 17, 18-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 17-19-нд: “Mongolia Mining-2025- үзэсгэлэнг “Хөгжингүй технологи-Хүчирхэг уурхай” уриан дор Буянт-Ухаа ордонд зохион байгуулна.
4 дүгээр сарын 19-нд: Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Орон нутагт:
4 дүгээр сарын 14-нд: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулах, “24/3 ЗӨВ УГАА” аяны нээлт аймгийн Хөгжимт драмын театрт зохион болно.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл