Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын араас…

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс хэвлэлийн бага хурлын үеэр “Украин дахь цэргийн ажиллагаанд Хятадын иргэд Оросын талд оролцож байгаа мэдээлэл АНУ-д түгшүүр төрүүлж байна. Украин Оросын талд тулалдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолж авсан гэх мэдээллийг бид авсан. Хятад улс Украины эсрэг Оросын дайныг дэмжих гол эх сурвалж хэвээр байна. Орос улс дайнаа үргэлжлүүлэхэд шаардлагатай навигацийн төхөөрөмж, хагас дамжуулагч, онгоцны эд ангиуд гэх мэт давхар хэрэглээний барааны бараг 80 хувийг Хятадаас авдаг” гэж мэдэгдэв. Тэрээр мөн “АНУ-ын ерөнхийлөгч цөмийн зэвсэгтэй Орос, Хятад хоёр гүрний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь олон улсын тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж, АНУ болон бусад улс орны аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг бууруулна” гэж мэдэгдэж байсныг онцлов.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украины зэвсэгт хүчин Донецк мужийн фронтод Оросын талд тулалдаж байсан хоёр хятад иргэнийг баривчилсан тухай мэдээлж “Украинд 155 хятад иргэн Оросын армид байлдаж байгаа тухай батлагдсан мэдээлэл байна. Тэднийг БНХАУ-ын иргэн болохыг батлах бичиг баримт, банкны карт, хувийн мэдээлэл бидэнд байгаа. Энэ нь Оросын талд үүнээс олон хятад иргэн тулалдаж байгааг баталж байгаа явдал” гэж мэдэгдсэн юм. Мөн олон нийтийн сүлжээнд эдгээр баривчлагдсан хүмүүс Хятадын мандарин хэлээр мэдүүлэг өгч байгаа бичлэг тавигдсан. Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига “Украины Донецк мужид БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилсантай холбогдуулан Киев Бээжингээс тайлбар өгөхийг шаардсан. Украины эсрэг түрэмгий дайнд хятад иргэд Украины цэргүүдийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож байгааг бид эрс буруушааж байна. Бид Украин дахь Хятадын хэргийг түр хамаарагчийг ГХЯ-нд дуудаж, энэ баримтыг үзүүлэн буруушааж, тайлбар өгөхийг шаардсан. Учир нь Украин дахь Оросын түрэмгийлэгч армийн бүрэлдэхүүнд тулалдаж буй Хятадын иргэд энх тайвны талаарх Хятадын байр суурийг эргэлзээнд оруулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Бээжинд итгэх итгэлийг алдагдуулж байна” гэж мэдэгдсэн. Учир нь Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид тулалдаж байгаа бол хятад цэргүүд Украины нутагт байлдаж байгаа нь тэднийг олон улсын дүрэм, журмын дагуу бусдын нутгийг эзлэн түрэмгийлэгчид гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Украинд байлдаж буй хойд солонгос, хятад цэргийн гол ялгаа нь энэ. Иймээс Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лин Зянь “БНХАУ-ын төр засаг өөрийн иргэдийг зэвсэгт мөргөлдөөний бүсээс аль болох хол байх, аливаа хэлбэрээр оролцохгүй байх, ялангуяа аль нэг талын цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж шаардсаар ирсэн. Иймээс Хятадын засгийн газар Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн Донецк мужид хятад иргэдийг баривчилсан гэдэг мэдээллийг шалгаж байна” гэж мэдэгдэв.
Хятадын засгийн газрын энэхүү албан мэдэгдлийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ дэлхийн зах зээлийг үл хүндэтгэж байгаагийн хариуд би АНУ Хятадаас импортолдог барааны татварыг 104-өөс 125 хувь болгон өсгөж байна. Бусад улс орнуудын хувьд бидэнтэй хэлэлцээр хийх гурван сарын завсарлага олгож байгаа бөгөөд энэ хугацаанд АНУ-ын импортын татварыг бүгдэд нь адил 10 хувь болгож байна. АНУ-ын татварыг 125 хувь болгон өсгөж байгаа нь Хятад улсад АНУ болон бусад улсыг булаан авах гэсэн тэдний хүсэл цаашид хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг ойлгуулах болно. Энэ шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. АНУ-тай тарифын хэлэлцээ хийх хүсэлтээ 75 гаруй улс бидэнд ирүүлээд байна” гэж мэдэгдэв. Мөн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт “Одооноос эхлэн 10 хувийн татварыг Хятадаас бусад бүх улсад хэрэглэж эхэлнэ” гэж тодотгож мэдээлэв. АНУ-ын эдгээр мэдэгдлийн дараа Америкийн гол индексүүд шууд өсч эхлэв. Уолл Стритийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдахын өмнөхөн Dow Jones индекс 7.9, S&P 500 индекс 9.5, Nasdaq индекс 12.2 хувиар өсөв.
АНУ-ын ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр Путины дэглэмийн “бие”-ийг нэвт буудчихсантай адил зүйл болов. Учир нь нефтийн татвар ОХУ-ын төсвийн 1/3-ийг бүрдүүлдэг. Гэхдээ Орос улсын төсөв рублиэр бүрддэг. Харин барууны улсуудын хоригоос болж Оросын валютын орлого нь бараг тэр чигээрээ түүхий нефтийн экспортын орлогоос хамаардаг болсон. Гэтэл дэлхийн хоёр дахь эдийн засаг бас Оросын нефтийн гол худалдан авагч Хятад улс 125 хувийн татварт өртсөнөөр Путины дэглэм валютгүй болох нь тодорхой болов. Улсын төсөвтөө баррелийг нь 70 ам.доллар байна гэж тооцсон Оросын Urals маркийн нефтийн фьючерс үнэ өчигдөр гэхэд л 2.27 нэгж буюу 3.35 хувиар бууж 65 ам.доллар болов. Энэ улсын түүх оросууд их валюттай болохоороо дайн өдөөж, валют нь дуусахаар дайнаа зогсоож байсныг нотолдог. Харин үүн дээр иргэдийнхээ дунд армийнх нь нэр хүнд унахаар энэ улс задардаг онцлогтой. Энэ нь өнөөдрийн ОХУ Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын араас “явж байна” гэсэн үг юм.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [203.91.115.48] 2025-04-13 18:51:25
Оху задрах эсэх нь Монголчуудын хүсэл тааллаар болдог зүйл биш. Ер нь бол задрал эргэлт буцалтгүй болсон. 2035 оноос өмнө Оху 20-иод Бну болон задрана. Харин Монголчуудын хувьд нармай Монгол үзэл ярьж элийрдэгээ зогсоох хэрэгтэй. 100 жилийн өмнөх буриад одооны буриад биш, ойрд одооны ойрд биш, өвөрлөгчид одооны өмнөд монгол биш болсон. Одоо Монгол улсад байгаа 50,000 ойрд, 20,000 буриад л арай оригдоо орно. Бусад нь бүгд ууссан. Тэр бүгд шинэ үндэстнүүд ирээдүйд манай улстай өрсөлдөнө. Зарим нь дайсагнана. 2040 он гэхэд Монголд Орос гэдэг хөршийн оронд 3-4 өөр хөршүүд бий болно. Тэр болгонтой хэрхэн харилцахаа одооноос бид бодож боловсруулах ёстой. Зарим нь шууд дайсагнана.
Оросын буриадууд алга болчих юм бол юүн Нармай Монгол вэ? [66.181.160.43] 2025-04-14 15:05:31
Хятад, АНУ 2 задраагүй байхад ОХУ задрана гэж хүсч хүлээгээд ч хэрэггүй. Ялангуя буриадууд нь оросжиж, туваачууд нь архинд уусч цөөрч байхад Байгал нуур хүртэл өөр хэн улсаа байгуулах юм бэ? Буриадын оросууд байгуулах уу? Читын еврейууд ОХУ-аас тусгаарлах уу? ЯГШДЭЭ! Оросууд оросуудтайгаа ОХУлсдаа байхыг хичээж Алс Дорнодын оросуудтайгаа нэгдмэл байхыг бодно.
Зочин [66.181.190.137] 2025-04-13 08:48:22
Орос задрах нь гарцаагүй....хөөрхий муу биднй цус ясны тасархай Буриад, Халимаг, Тувачуудын хүн ам өсөхгүй улам цөөрсөөр байгаад сэтгэл их өвдөх юм....үлдсэн хэд нь оросжоод төрөлх хэлээ мэдэхгүй овог нэр усаа оросжуулаад харахад монголжуу.үнэн хэрэгтээ орос болжэ
Бодит зүйлээ дүгнэж үз. [66.181.191.40] 2025-04-13 12:30:59
Орос, Хятад 2 задарлаа гэж бодьё. Бид эсхүл тэр оросжсон буриад, тувачуудтай нийлнэ, эсхүл хятажсан өвөр монголчуудтай л нийлнэ. Алийг нь та нар хүсч байна? Өөр сонголт байхгүй ш дээ. Америк, япон, солонгос аль нь ч энд хамаагүй байна. Өвөр Монголын хүн амын 80 хувь нь хятадууд, Буриадын 65 хувь нь оросууд. Ийм байхад 2 хөршөө задламаар байна уу? Тэр орос, хятадууд л Ар Монгол орж ирнэ үү гэхээс, монголчууд гадагш тэлж чадахгүй. Тэгээд л бод.
Харьцуулаад л үз. [66.181.191.40] 2025-04-12 14:26:49
Украйн хямарлаа гэхэд Польш, Турк, Австри, Румын, Унгар, Болгар, Словак болон Газар дундын тэнгисийн 20-иод улсуудруу гарцтай. Монгол энд хямарлаа гэхэд гарцтай улс НОЛЬ юм байна. Тэгээд л бодохгүй юү. Хоосон солиорох хэрэгтэй юу, үгүй юу?
Зочин [103.57.93.244] 2025-04-12 13:35:31
Оросыг муулах яахав, эхлээд монголын ядуусаа ба гэр хорооллоо шийдээч ээ!
Zochin [66.181.160.36] 2025-04-12 10:55:18
Delhiin kolonchlol bugd suirsen odoo orosiin kolonchlol suireh eelj irsen Siberia als dornodiin ard tumen daanch tsoohuulee yum ezlegdsen nutagaas hamgiin huchtei Chechen yum
Зочин [202.126.89.3] 2025-04-12 03:47:48
Манай барилга дээр ажиллаж байсаг хоёр луухаан алга болчихсон байсан тэд л байна
Zochin [66.181.160.36] 2025-04-12 10:46:30
Lalar mini enend tegeed Mongol hamaatai yumuu
Алтан [59.153.112.99] 2025-04-12 05:55:51
Хятад валют багасвал орос төдийгүй монгол валютгүй болно.
зочин [103.57.93.121] 2025-04-11 22:06:13
Олон хятад хүн оросын иргэн болоод орост амьдардаг гэсэн үү? оросын армид гадаад /Хойд Солонгос, Балба, Энэтхэг.../, дотоодынх нь хөлсний цэргүүд зөндөө гэсэн үү?
Зочин [202.126.90.57] 2025-04-11 21:27:24
ЭНЭ АМАРСАНАА ГЭХ ГӨЛӨГ ХОЛХОН УЛЬ
Zochin [66.181.160.36] 2025-04-12 10:49:47
Chi muu orosiin troll bidend shine medeelel ogch bui huniig hoorood baigaa yum bid cham shig haranhui baih yostoi yu
Зочин [202.126.89.188] 2025-04-11 20:11:00
удахгүй ээ. Бүх зүйл тодорхой болчихсон юм байна даа...
Зочин [66.181.185.46] 2025-04-11 17:13:00
Эвий дээ хөөрхий баруун ч аргаа барж бгаа юм бна даа.
Amaraa [66.181.165.116] 2025-04-13 10:48:30
Баруун бишээ, уншсан зүйлээ ойлгохгүй болтлоо Орк болсон байна.
Зочин [103.57.95.43] 2025-04-11 16:38:03
Шаагаарай
Зочин [66.181.180.169] 2025-04-11 16:20:34
Амарсанаа гэж солиотой юм сараачдаг нэг нөхөр бн аа. Танай Мэдээ сайтыг би уг нь тогтмол уншдаг байлаа, өнөөдрийг хүртэл. Энэ нөхөр дандаа нэг талыг баримталж бичнэ. АНУ, ЕХ -ны дээрэнгүй бодлого, үзэл баримтлал нэвт ханхлуулсан тролл бичвэрүүд. Уг нь энэ дайн гарах болсон цаад шалтгаан нь юу байв, Оросууд яагаад дайтав гэдгийг юм сараачдаг ухаантай л юм бол олж харахыг хичээмээр юм. Гэтэл тэгэхгүй шүү, цаад эздээсээ нилээн мөнгө авдаг байх л даа. Энэ тэнэгийн юмыг уншаад стрестэж байхын оронд өмнө нь анхааруулсан ч тэнэг бичвэрийг нь шууд оруулаад байдаг, ганцхан миний ч биш, өөр олон уншигчийн санал бодлыг тоодоггүй танай сайтыг блоклох нь л зөв юм бн гэж шийдлээдээ.
Зочин [202.126.88.195] 2025-04-12 11:05:36
Эмээ уу,,
Зочин [202.70.44.46] 2025-04-11 16:26:19
kkk