Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох хуулийн төслийг хэлэлцэнэ

Aдмин / Нүүр

УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

  1. Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх)
  2. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  3. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)

Эдгээр хуулийн төслөөс олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох юм.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.27.79] 2025-04-14 11:17:44

амар хялбараар мөнгө олох гэсэн залуус олширч, тэднийг тоглуулж мөнгийн луйварддаг бүлэг их байдаг гэсэн. дэн буудал биллард шөнийн цагаар их тоглуулдаг яаралтай хорих хэрэгтэй Буудлуудад гэнэтийн шалгалт хийвэл их муу зүйлүүд илэрнэ

Би [122.201.27.79] 2025-04-14 11:15:07

олон залуус мөрийтэй тоглож, хамаг байдгаа алдаад дуусаж байна.Яаралтай хэлэлцээд батлах хэрэгтэй.Биллардын газрууд нууц өрөөтэй, эзэд нь цагдаа биднийг яаж ч чадахгүй гэдэг

Зочин [211.36.175.179] 2025-04-13 12:28:09

Тоглох 1 н тоглож л байг юунд нь хорьдог байнаа. Гадаад улс орнуудад бол цэцэглэн хөгжсөн байдаг мөнгөтэй нь тоглоод мөнгөгүй нь тоглодоггүй юм даа.

Иргэн [59.153.86.144] 2025-04-14 11:58:28

Ингэж хувиа хичээж болохгүй болов уу. Та үр хүүхэд хойч үеэ үнэхээр бодохгүй байна. Хэний ч хүүхэд, хэн ч хамаагүй энэ тоглоомыг сонирхож орж үзээд донтон болж байгаа юм. Хэлж мэдэхгүй гэдгийг сана. Донтсон хүн мөнгөгүй болоод гэмт хэрэгт холбогдоод ирдэг юм.

Иргэн [59.153.86.144] 2025-04-12 11:45:11

Яаралтай хэлэлцээд хааж өгнө үү. Мөн их хүлээж байна аа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.