НББХ: ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг шинэчлэн тогтоов

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.14) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд “Нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолоор сонсголын товыг өөрчилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны Мягмар гаригт хийхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийхээс өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний гаргасан саналыг хүлээн авч, мэдээлэл сонсох ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан мэдэгдэв.

ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баяраагийн Рагчааг тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм. Нэр дэвшигч Б.Рагчаа эдүгээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.128] 2025-04-14 14:29:27

Орон сууцныхан удаан насалж байна. Орон сууцныхны дундаж наслалт бараг 90 нас дөхөж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.