Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ

Aдмин / Нүүр

Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд буй.

Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулаад байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул хүн бүр ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.