Хоёр сарын хугацаанд загас агнахыг хориглолоо

Aдмин / Хууль

Загасны түрс шахалтын үед загас барих ёсгүй гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл, Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл, Омоль загасыг наймдугаар сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл; цагаан зарам загасыг есдүгээр сарын 5-ны өдрөөс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус агнахыг хориглодог.

Энэ хүрээнд загас агнах хохиотой улирал эхлээд байна. Мөн нуур, голоос загасыг үржлийн үед нь барихгүй байх нь хамгаас чухал бөгөөд загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай.

Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтсоны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.

Хэрэв та загас агнахыг зорьж байгаа бол загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатай.


Сэтгэгдэл

Баваа [172.56.168.153] 2025-04-15 22:07:20

ЗАГАС НААДАХЫГ ХОРИГЛОЛОО ГЭЖ АНДУУРЧ УНШААД САНДАРЛАА ЩУУ

Зочин [103.215.14.2] 2025-04-14 15:57:13

Хүмүүс дээр үеэс л үржлийн үед загас барьдагүй цөөхөн тоогоор барьж байсан байх. Сүүлийн үед хар галуу бүх голуудад бөөн бөөнөөрөө сүйтгэж байна даа. Яавал дээр вэ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.