ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 14, 15-нд ихэнх нутгаар дулаарна.
2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч, Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +19…+21 градус дулаан байна.
5 цагт Улаанбаатарт: +1 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл