НҮБ-ын Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс мэдээлэл хийнэ

2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт:
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
14:30 цагт:
НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс НҮБ-ын байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-УИХ-ын байнгын хороодын байгуулсан ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
БУСАД
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол, Буриадын Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөрийн мэндэлсний 90 насны ойд зориулсан "Театр урлагт хөл тавьсан 50 жил” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн Монголын театрын музейд гарч байна.
-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян" үргэлжилж байна.
-Гэрэл зураг сонирхогчдын болон залуу гэрэл зурагчдын Улсын Анхдугаар уралдааны бүтээлийг энэ сарын 18-н хүртэл хүлээн авч байна.
Орон нутагт:
-Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт болно.
-“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ сарын 14,15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болно.
-Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулах, “24/3өв угаа” аяны нээлт Хөгжимт драмын театрт болно.
Хилийн чанадад:
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.128] 2025-04-14 14:49:32
НҮБ-ын ажилтнуудын хүүхдүүд НҮБ-аар даалгаад тухайн улсын, жилийн төлбөр нь 40000 ам. долларын international School-д явдаг. Тэгээд тэд 12 жил сураад, дахиад НҮБ-аас бүрэн тэтгэлэг аваад АНУ-д их сургуульд сурдаг.