Энэ оны эхний улиралд 4,7 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх 26.7 сая малын 4.7 сая нь 2025 оны эхний улиралд төллөсөн байна.
Тухайлбал, 2.1 сая хонь хургалсан, 2.4 сая ямаа ишгэлсэн, 16.8 мянган ингэ ботголсон, 104.9 мянган үнээ тугалсан 19.7 мянган гүү унагалжээ.
Харин төл 2024 оны мөн үеийнхээс 1.3 саяар өсжээ. Хурга 2.4 сая, ишиг 2.1 сая, тугал 102.5 мянга, унага 19.4 мянга, ботго 16.6 мянга байна.
Сэтгэгдэл
Мишээл [43.242.243.253] 2025-04-15 21:11:29
Ямар хөөрхөн юм бэ зөндөө их ишиглэж хураглаж ботголж унагалаасай дахин