Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах нөхцөлийг бүрдүүлж, дайныг зогсоохыг уриалсан олон мянган хүн Израил даяар мягмар гарагт жагсаал цуглаан өрнүүлжээ.

Жагсагчид Тель-Авив хотын ойролцоох гол хурдны замыг хааж, хотын хойд хэсгийн нэгэн зам дээр дугуй шатаасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Барьцаалагдсан болон сураггүй болсон гэр бүлүүдийн форумын зүгээс “Израилчууд хамтдаа” уриан дор нэг өдөр эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалжээ.

Түүнчлэн Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо, мөн яамдын байрны гадна жагсаал болсон тухай Израилын хэвлэлүүд мэдээлсэн байна.

“Хэлэлцээний ширээн дээр тодорхой санал байна. Израилын удирдагчдыг ширээний ард сууж, зөвшилцөлд хүрэх хүртэл тэндээс босохгүй байхыг бид шаардаж байна” гэж 2023 оны 10 дугаар сард зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан хүүгийн эцэг Хагит Чен хэлснийг барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлдөг форумаас гаргасан мэдэгдэлд эш татжээ.

Идэвхтнүүд мөн Газа хотыг эзлэх шийдвэрээ эргэн харахыг Израилын засгийн газарт уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газад барьцаанд байгаа бүх хүнийг суллахын тулд яаралтай хэлэлцээ хийхийг үүрэг болгосны зэрэгцээ Газын зурвасын хамгийн том хотыг эзлэх төлөвлөгөөгөө улам эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм.

Газын зурваст нийт 50 гаруй хүн барьцаанд байгаагаас 20 нь эсэн мэнд байгаа гэж таамаглаж байна.

Э.Хулан


Сэтгэгдэл

Засаршгүй хөгийн зан чанар юмдаа. [66.181.160.83] 2025-08-27 16:55:33

Нийгэм нь үзүл бодлоороо талцаж хуваагддаг нь ЯГ еврейуудын ЗАН ЧАНАР. Санаанд нь нийцэх зүйл тэдэнд БАЙДАГГҮЙ. Иисус Христийг цовдолж байхад ч еврейууд санаа ХУВААГДМАЛ байсан, ихэнх нь алаад өг л гээд байсан, зарим нь түүнийг өрөвдөөд л.. Одоо тэгээд 2100 жилийн дараа ч гэсэн өнөөгийн еврейууд БАС Л хуваагдмал байж байдаг. Палестинуудыг террорист байнаа гээд л еврейууд шүүмжлээд 50 жил болсон. 51 дэх жилд нь Натаньяхүү "Террористуудыг алаад зайлуулаад өгье" гэсэн чинь нөгөө еврейууд нь "Зөвлөлдөх ширээний хойно зөвлөлдье" гээд л гаслаад байх юм. ХӨГИЙН ард түмэн. 1939 онд монголчууд япончуудтай "Зөвлөдье" гэсэн бол Чойбалсан ЯАХ байсан бол оо?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.