Унгарын Гадаад хэргийн сайд Киевийг дахин буруушаав

Aдмин / Гадаад мэдээ

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Украиныг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх газрын тосны хоолойд халдсан хэмээн дахин буруутгаж, "Энэ нь Унгарт нийлүүлэх нефтийн урсгалыг зогсооход хүргэсэн" гэж мэдэгджээ.

Тэрбээр наймдугаар сарын 18-ны Даваа гарагт Facebook хуудастаа "Украин дахин Венгрийн нефтийн хоолойд халдсанаар манай улсад нефть нийлүүлэх ажиллагаа зогслоо. Манай эрчим хүчний аюулгүй байдалд дахин халдсан нь үнэхээр уур хүргэм, хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл" хэмээн бичжээ. Гэвч Сийярто халдлага яг хэзээ, хаана болсон тухай тодорхой мэдээлээгүй байна.

"Дружба" хоолойгоор дамжих нийлүүлэлт зогсов

Унгарын сайд хоолойн нэрийг тодорхой дурдаагүй боловч уг мэдэгдэл нь Венгрийн импортын ихээхэн хувийг бүрдүүлдэг Оросын нефтийн нийлүүлэлтийн гол суваг болох “Дружба” газрын тосны хоолойтой холбоотой байх магадлалтай аж.

Сийярто ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Павел Сорокины мэдээллийг иш татан, "Орос мэргэжилтнүүд хоолойг засварлаж байгаа ч нефтийн нийлүүлэлт хэзээ сэргэх нь тодорхойгүй байна" гэжээ.

Мөн наймдугаар сарын 18-ны өглөө Словак улсын нефтийн хоолойн оператор Transpetrol агентлаг Reuters-т "Дружба"-гаар дамжин Словак руу нефть нийлүүлэх ажиллагаа зогссон талаар мэдэгдсэн байна. Гэхдээ үүний шалтгааныг тодорхой дурдаагүй бөгөөд "Энэ нь Словак улсын хилийн гадна болсон үйл явдалтай холбоотой" гэж нэмж хэлжээ.

"Дружба" нефтийн хоолойн тухай

"Дружба" нь Оросоос Европ руу нефть нийлүүлдэг хамгийн том хоолой юм. Тус хоолой Беларусийн Мозырь хотод хуваагдаж, хойд болон өмнөд гэсэн хоёр чиглэлд салдаг.

  • Хойд урсгал: Беларусь – Польш – Герман – Латви – Литвагаар дамжин өнгөрдөг.

  • Өмнөд урсгал: Украин – Чех – Словак – Унгар – Хорват руу чиглэдэг.

Сийярто: Энэ бол бидний дайн биш

Сийяртогийн хэлснээр, Украин болон Европын холбоо ОХУ-ын түрэмгий довтолгооны эхнээс л Венгри улсийг "Украины дайнд татан оролцуулах"-ыг оролдсоор иржээ. Тэрбээр "Эдгээр үйлдэл нь Украины эсрэг халдлагын тоог улам нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь манай эрчим хүчний аюулгүй байдалд халгаатай юм" гэж мэдэгджээ.

Унгарын Гадаад хэргийн сайд "Дахин тодорхой хэлье: Энэ бол бидний дайн биш, бидний асуудал ч биш. Бид оролцохыг хүсэхгүй, эрх барьж байгаа цагтаа бид оролцохгүй" хэмээн дүгнэн хэлсэн байна.

Хоёр өдрийн өмнө Сийярто АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгчдийн Аляск дахь уулзалтын талаар "Украины асуудалд энх тайван "зөвхөн хэлэлцээр, яриа болон дипломат сувгийг нээлттэй байлгах замаар" хүрч болно" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Facebook хуудастаа Дональд Трамп, Владимир Путин нарын хамт авахуулсан зургийг оруулаад, “АНУ ба Оросын хооронд дээд түвшний яриа өрнөж байх үед дэлхий илүү аюулгүй байдаг. Тиймээс энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан хоёр ерөнхийлөгчид хүндэтгэл илэрхийлье” хэмээн бичжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.156] 2025-08-22 20:48:32

УНГАР, СЛОВАК 2 ЭДИЙН ЗАСАГ, ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ХҮЧИН ЧАДЛААР ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДААС ХАМГИЙН СУЛ ДОРОЙ, ЖИЖИГ, ЯМАРЧ НӨЛӨӨГҮЙ МӨРТЛӨӨ УКРАЙНЫ ЭСРЭГ ОРОСЫН ДАРАНГУЙЛАГЧ ФАШИСТ, АЛАН ХЯДАГЧ, ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН, ОЛОН УЛСАД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ ПУТЛЕРИЙГ БҮР ЭХНЭЭС НЬ ДЭМЖИЖ ИРСЭН УЛС. ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЕС ОРБАН, ФИТЦ НАР НЬ ХИРЭЭ МЭДЭХГҮЙ ИХ ТОМ ТОМ БААЖ БҮЛТРЭНЭ ГЭЭЧ. ЦКРАЙН ЭДГЭЭР УЛСУУДЫН ЭСРЭГ АЛЬ БОЛОХ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ.

Монгол мал [103.229.122.99] 2025-08-22 22:09:31

Малаа маргааш бензийнгүй болоод чи яахвээ. Мэдрэл муут, хөдөөний мал жоохон ч гэсээн сургууль, боловсрол д сураач

Зочин [122.201.31.131] 2025-08-22 19:32:19

Уулзалт маш чухал асуудлыг ярилцаж байж л шийднэ

Зочин [66.181.191.22] 2025-08-22 18:55:29

Хуцдаг псда вэ,,,,

Зочин [103.229.122.99] 2025-08-22 22:10:22

Хөдөөнөө очоод морин тэргэндээ суугаад хотоос зайл


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.