"Умардын урсгал" хий дамжуулах хоолойг дэлбэлсэн хэрэгт украин эрэгтэйг сэжиглэн баривчилжээ
Украин эрэгтэйг сэжиглэн баривчилсантай холбогдуулан байр сууриа илэрхийлэв
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хууль зүйн сайд Штефани Хубиг (Stefanie Hubig) “Умардын урсгал” хий дамжуулах хоолойг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж буй Украины иргэнийг баривчилсантай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Холбооны прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаанд гайхалтай амжилт гаргалаа” хэмээн хэлснийг Dpa агентлаг наймдугаар сарын 21-ний пүрэв гарагт дамжуулсан байна.
Социал-демократ нам (СДПГ)-ын гишүүн сайд “Хий дамжуулах хоолойг дэлбэлсэн явдлыг эрүүгийн эрх зүйн хүрээнд ч гэсэн зайлшгүй мөрдөн шалгах ёстой. Тиймээс бид ахиц дэвшил гаргаж байгаад баяртай байна. Би энэхүү маш төвөгтэй ажиллагаанд оролцсон болон хуулийг сахиулахын төлөө ажиллаж буй бүх хүнд талархал илэрхийлье” гэж нэмж хэлжээ.
Хубигийн онцолсноор, Герман улс гэмт хэргийг тууштай мөрдөн шалгадаг эрх зүйт улс. Түүнчлэн болсон явдал нь Оросоос Украинд явуулж буй “дайн”-д холбогдох Берлиний байр сууринд ямар нэг өөрчлөлт оруулахгүйг тодотгожээ.
Улстөрч “Улс төрийн хувьд бид Украины талд бат зогсож байна” хэмээн дүгнэн хэлсэн байна.
“Умардын урсгал” хий дамжуулах хоолойн дэлбэрэлт: Украин эрэгтэйг сэжиглэн баривчлав
Германы Ерөнхий Прокурорын газраас Италид Украины иргэн Сергейг баривчилсан тухай мэдээлжээ. Тус газраас гаргасан мэдэгдэлд "Түүнийг "Умардын урсгал" хий дамжуулах хоолойг дэлбэлсэн хэрэгт сэжиглэж, Италийн Римини мужаас баривчилсан.
Сэжигтэйн этгээдийг "бүлэглэлэн тэсрэх бодис ашиглан дэлбэрэлт үйлдсэн", "Үндсэн хуулийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан", мөн "барилга байгууламжийг сүйтгэсэн" хэмээн сэжиглэж байна” хэмээн дурджээ.
Германы эрх баригчдын мэдээлснээр, Сергей нь 2022 оны есдүгээр сард Балтын тэнгист Дани улсын Борнхольм арал орчимд "Умардын урсгал" болон "Умардын урсгал-2" хий дамжуулах хоолой дээр тэсрэх бодис байршуулсан бүлэг хүмүүсийн нэг ажээ.
Урьдчилсан дүгнэлтээр, түүнийг уг ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд тэсрэх бодисыг зөөвөрлөхдөө хамсаатнуудын хамт “Росток” боомтоос хөдөлсөн дарвуулт завь ашигласан гэж мөрдөн шалгагчид үзжээ.
Сэжигтнийг Италияас Германд шилжүүлэн авчирч, Германы Холбооны Дээд Шүүх хэргийг шүүн шийдвэрлэх аж.
Нөгөөтэйгүүр, “Италийн La Stampa” сонинд мэдээлснээр, баривчлагдсан этгээд нь 2025 оны хоёрдугаар сард Вадо-Лигурегийн эрэг орчимд Seajewel нэртэй газрын тос тээвэрлэгч танкерт халдсан хэрэгт мөн сэжиглэгдэж буй юм байна.
Сэтгүүлчид "Генуягийн прокурорын газраас энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл хүссэн" гэж онцолжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Seajewel танкер нь Оросын "сүүдрийн флот"-д харьяалагддаг байсан гэж мэдээлсэн байна.
“Хойд урсгал”-ын дэлбэрэлтүүд
Оросоос Герман руу Балтын тэнгисээр дамждаг “Умардын урсгал” болон “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн дөрвөн шугамаас гурав нь 2022 оны есдүгээр сарын сүүлээр дэлбэрэлтэд өртжээ. Тухайн үед тэдгээр хоолойгоор хий дамжуулаагүй байсан аж. Орос дэлбэрэлтээс өмнө “Умардын урсгал”-ын ажиллагааг зогсоосон байсан бол “Умардын урсгал-2” нь Орос Украинд довтолсонтой холбоотойгоор огт ашиглалтад ороогүй байгаа юм.
“Умардын урсгал-2”-ын нэг шугам эвдрээгүй үлдсэний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэр шугамаар хий нийлүүлэхийг санал болгосон ч Герман татгалзжээ. Хийн хоолойнууд дэлбэрсний хариуцлагыг одоогийн байдлаар ямар нэг улс, байгууллага өөр дээрээ хүлээгээгүй байна. Харин Оросын тал АНУ, Их Британи холбоотой байж болзошгүй гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.191.22] 2025-08-22 18:57:52
Сайн байна,,,мундаг эр юм, ,,,,
Ийм сэжигтэн буюу гэрч ХЭНД Ч хэрэггүй. [66.181.180.251] 2025-08-22 14:28:43
Энэ сэжигтэн тэгэж байгаад хорлуулж үхэндээ. Учир нь украйнчууд үнэнийг тогтооохыг хүсэхгүй, Барууных нь ч муу нэртэйгээр гарахыг бүүр ч хүсэмжлэхгүй. Иймд элдэв гэрчүүдийг шүүхэд хүрэхээс нь өмнө алга болгоно.
Зочин [66.181.186.182] 2025-08-22 12:43:33
Жо Байдены даалгавраар украйны хорлон сүйтгэгчид Дани, Английн мэргэжлийн хүмүүстэй хамтран дэлбэлсэн гэж үздэг. Тэр багт байсан этгээд баригдсан бололтой! Энэ дэлбэрэлтээс Орос хохирсон боловч Европт хамгийн их хортой хохиролтой болсон юм