Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр хуралдана

Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшилжээ. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр наймдугаар сарын 20-ны өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан. Энэхүү хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ардчилсан нам Их хурлаа 29-нд товлосон ч "ҮБХ-ны хурлыг давчуу хугацаанд зарласан нь намын даргад нэр дэвшигчдэд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, танилцуулахад хүндрэл учруулж байна" гэсэн санал гаргасан учир ийнхүү хойшлуулсан байна.
АН-ын зарим гишүүд өнгөрсөн даваа гараг /2025.08.18/-т Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг О.Амгаланбаатарт гардуулсан бол мөн тус намын зарим гишүүд хэвлэлийн хурал хийж, "АН-ын дарга, ЕНБД, Дэд дарга нарыг чөлөөлөх шаардлагатай" гэж мэдэгдсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [46.212.1.80] 2025-08-22 23:13:21
Одоо хэн дарга болох нь сонгуульд шууд нөлөөтэй тул өрсөлдөж бгаа улсууд хар толгой, хувийн бардам амбицаа биш, фракцаа биш, улс орноо бодож оролцоорой, тэнэгтээд хоорондоо өрсөлдөөд хэрэлдээд зодолдоод байв.