ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Наймдугаар сарын 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
2025 оны наймдугаар сарын 22-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17...+19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +15...+17 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: +12 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл