Толгойт-Ард Аюушийн өргөн чөлөөг холбож буй авто зам зургаан эгнээтэй

Aдмин / Орон нутаг

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээх ажээ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “НЗХГ-аас тус төсөлд захиалагчийн хяналтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажиллаж байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож буй тус зам нь зургаан эгнээтэй. Мөн төв замтай холбогдож байгаа учраас цахилгаан, шугам сүлжээ болон худгийн уялдааг хангаж ажиллахын тулд замыг нээх хугацаа бага зэрэг хойшилж байна” гэв.

“Монгол зам” группийн ерөнхий инженер Б.Нямдагва “Төслийн газар шорооны ажил 95 гаруй хувьтай байна. Харин хиймэл байгууламжууд буюу тулц хана, гүүрэн байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа. “Зам 1”-ийн тулц ханын ажил бүрэн дууссан. Дулааны шугамын худгийн ажил дууссаны дараа авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээнэ.

“Зам 1” нь 3,4 дүгээр хороолол буюу Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын авто замтай холбогдож буй хэсэг юм. “Зам 2” нь эсрэг урсгалын гүүрэн байгууламж бөгөөд нийт 125 метр урттай, 21 хоногт хийж дуусгана.

Гүүрэн доогуурх Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг одоогийн байдлаар шороон замаар нээсэн. Нийт 3.2 км авто зам нь долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдаж байна” гэлээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Баяр [202.126.89.62] 2025-08-27 18:15:58

Ер нь бид зам барьж чадахгүй юм байна оо барьж байгаа зам нь нэл арцгар овон довон болсон юм байна лээ удахгүй жилийн дараа хагараад нөхөөд эхлэнэ та нар харж л байгаараа ганц энэ зам ч биш бүх зам зүгээр л гурилдаж байна доо

Зочин [202.131.243.195] 2025-08-27 19:40:08

Замын зураг хийдэг компаниуд хариуцлага хүлээдэг үү... Усны хаялга, ус зайлуулагч байхгүй зургаар зам хийх юм оо

Баяр [202.126.89.62] 2025-08-27 18:11:21

3 2 км зам хэдэн жил хийж байгаагаа мэдэж байна уу нээг их юм хийсэн юм шиг солиорцгоогоод манай монголчууд ийм л байгаашдээ төсвийн мөнгө шамшигдуулаал сунгаал байгаад бнаа харжил байгаараа энэ зам аягүйл бол энэ жил ашиглалтад орохгүй орох шинж алга гэмтлийн ард талын ажил одоо 1 сарын хугацаанд орохуу Нямбаатарын гадны компанид өгнө гээд байгаа нь зөв юм монгол компани энэ замыг хэдэн жил хийж байна Нямбаатарыг харааж зүхээд байгаа хүмүүс нэгийг бодоцгоо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.