Хөдөөнөөс хот руу шилжин ирж буй иргэдийн амьдралын баталгаа нь хаана байна вэ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийт хүн амын 42 хувь нь буюу 1.7 сая иргэн Улаанбаатар хотод амьдардаг. Энэ тоо жил ирэх тусам л нэмэгдэж байна. Жишээ нь, өнгөрсөн онд Үндэсний статистикийн газрын гаргасан судалгаагаар 31 мянга гаруй иргэн орон нутгаас Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байна. Энэ нь зөвхөн бүртгэл хийлгэсэн иргэдийн тоо. Шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгээгүй хэдэн мянган хүн үүний цаана бий. Нийт нутаг дэвсгэрийнхээ ердөө 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотын төвлөрөл ингэж нэмэгдсэнээр боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ачаалал хэд дахин нэмэгддэг. Хамгийн гол нь түгжрэл, утааны асуудал улам бүр нэмэгдэнэ. Төр засгаас хөдөөнөөс хот руу чиглэх шилжилт хөдөлгөөний асуудал, орон нутаг руу чиглэсэн бодлогоо дорвитой хэрэгжүүлэхгүй явсаар сум, аймгийн иргэд бөөн бөөнөөрөө хот руу орж ирж байна. Энэ асуудал бодит байдал дээр ямар байдаг талаар бид сурвалжиллаа. Төв аймагт сумандаа малынхаа тоо толгойгоор тэргүүлдэг нэг өрх шөлний хонио үлдээгээд, бүх малаа зараад хотод ирж байна гэнэ. Завхан аймгаас хамаатны гурван өрх гэр бүлээрээ Улаанбаатар хот руу энэ жил шилжин ирж байна. Энэ гурван айлын нэг нь орон сууцанд, нөгөө хоёр нь гэр хороололд амьдарна гэв. Бүгд тогтсон амьдралтай учраас нэг, нэг машинтай хотод орж ирнэ. Ингээд бодохоор гэр хорооллын яндан хоёроор нэмэгдэнэ.

Харин зам дээр гурван машин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр утаа, түгжрэл нэмэгдэнэ. Энэ бол зүгээр л нэг сумын жишээ шүү дээ. 21 аймаг, 330 сумаар бодоод үзвэл энэ жил гэхэд дор хаяж 40 мянган хүн хот руу орж ирнэ гэсэн үг. Бүгд л амьжиргаагаа дээшлүүлэх гээд хот хүрээ бараадаж байгаа ч нөгөө талдаа тэдний ажлын байр, амьдрах орон байрны баталгаа нь хаана байна вэ. Шилжилт хөдөлгөөний энэ асуудлыг шийдэхгүй бол яаж түгжрэл, утаа, боловсрол, эрүүл мэндийн асуудлаа шийдэх вэ. Сум орон нутагтаа амьдраад олон жил болж байгаа хэдий ч цалин сайтай газар ажилд орохоор Улаанбаатарт гэр бүлээрээ шилжин ирж байгаа нэгэн гэр бүлийн төлөөлөлтэй энэ асуудлын талаар ярилцсан юм. ИргэнТ.Пагмасүрэнгийн хувьд сумынхаа сургуульд 20 жил багшилсан байна. Гэр бүлийн хүн нь мөн багш учраас хотод ирээд мэргэжлийнхээ ажилд орж байгаа ч багшийн цалин, нийгмийн баталгаа маш муу учраас энэ жилдээ багшийнхаа ажлыг хийгээд дараа жилээс өөр салбар луу орж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм. Энэ гэр бүлийн хувьд хот руу нүүж ирсэн шалтгаанаа хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байлаа. Нэгдүгээрт, хүүхдүүд нь том болоод хот суурин газар бараадаж байгаа гэлээ. Хоёрдугаарт, сумын хөгжил м у у, ажиллаж амьдра х нөхцөл тааруу байдгийг онцолж байв. Эдний сумаас гэхэд энэ жил 4-5 айл хот руу нүүж ирж байгаа гэв. Улаанбаатарт ирж байгаа хүмүүст тулгардаг хамгийн гол асуудал нь утаа, түгжрэлээс гадна амьдрах орон байр, ажлын байр байдаг. Энэ бүгдийг яаж төлөвлөсөн талаар нь асуухад “Хотод ээжийнх маань амьдардаг болохоор энэ жилдээ ээждээ хань болоод хажууд нь байна. Дараа жилээс түрээсийн байранд амьдрах төлө влө гөөт эй бай гаа. Хотод амьдрахад хөдөө орон нутгаасаа арай дээр болов уу л гэж бодож байна. Хөдөө эр ү үл а гаартай, утаагүй, түгжрэлгүй байгаа нь л давуу тал. Түүнээс б у сдаар бол хөдөөний хөгжил үнэхээр хоцрогдсон. Дээрээс нь намчирхсан байдлаар ажил явагддаг. Аль нам нь гарна, тэр нам нь бүх түвшиндээ ноёрхоод шахааны хүмүүсээ оруулж ирдэг. Сүүлийн үед чадах чада х г үй н ь хамаа г үй, намыг нь дэмждэг л бол ажилд авчихдаг болсон байна лээ” гэсэн юм. Энэ мэт асуудлууд хүмүүсийг залхаадаг учраас орон нутгаас явах хүсэлтэй хүмүүс их болсон гэнэ. Дээрээс нь давхар орлого олох боломж нь хомс, зах зээл муу, өргөн хэрэглээний барааны үнэ нь өндөр байдаг учраас өрнөөс өрний хооронд амьдардаг гэдгээ ч нуулгүй хэллээ. Энэ айлын хувьд хотод ойрын хүмүүс нь байдаг болохоор нэгнээ тулж, түшээд “болох л байлгүй” гэж байв. Харин хөдөөнөөс хотыг зорьж бай гаа ир гэдийн асуудлын талаар ярихдаа “Манайх ч яах вэ. Харин хотод таних хүн багатай, орон байр, ажлын байрны асуудлаа шийдээгүй, төлөвлөөгүй ирчихсэн хүмүүст л хэцүү байна байх. Өнгөрсөн жил холын хамаатны маань өрх толгойлсон нэг эмэгтэй, хүүтэйгээ хотод шилжиж ирсэн юм. Хөөрхий ээжийгээ олон жил асарсан болохоор ажил төрөл хийлгүй удсан байсан. Хотод ирээд ажилд орох гэж нэлээд юм болж байж сүлжээ дэлгүүрт үйлчлэгчээр орсон гэж сүүлд таарахдаа ярьсан юм. Нас нь 50 дөхөж яваа юм. Одоо бол түрээсийн байранд оюутан хүүтэйгээ амьдардаг. Ганц хүүгээ их сургууль төгсгөчих гээд л үзээд байдаг. Гэтэл одоо түрээсийн байрны үнэ ямар болсон билээ, үнийн өсөлт ямар байгаа билээ. Манайх дараа жилээс түрээсийн байранд орох учраас үнэ ханшийг судалж үзсэн л дээ. Үнийг нь лав дийлэхээргүй юм билээ. Сүүлдээ энэ хотод чинь амьдрах баталгаа байгаа юм уу ч гэж бодож байна. Өдөр болгон зам тээврийн осол, үхэл хагацал, хулгай дээрэм, нийгмийн бухимдлууд…” хэмээн халаглав. Гэвч тэд өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л авч явах ёстой учраас энэ бүх асуудалтай нүүр тулж, эсвэл тэсэж гара хаа с өөр ар га г үйд хүрч байгаагаа хэлж байлаа. Орон нутгийг хөгжүүлэх төрийн тусгай бодлого, шийдвэр ямар их үгүйлэгдэж байгааг энэ эмэгтэйн ярианаас анзаарч болно. Бодит байдал дээрээ хууль нь гарсан ч, хөрсөн дээрээ ирж хэрэгждэггүй гэв. Тэрээр “Ер нь сумын иргэд бид чинь эзэнгүй зэлүүд, орхигдсон арал дээр л амьдарч байгаа юм шиг болсон шүү дээ” гэсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн хаана амьдрахаа шийдэх эрхтэй. Орон нутагт амьдарсныхаа төлөө хөгжлөөс хоцрогдож, эсвэл хотод шилжиж ирснийхээ төлөө нийгмийн баталгаагүй амьдрах ёсгүй. Хөгжлийн тэгш хүртээмжийг хангах, нийгмийн хамгааллын бодлогоо тэнцвэртэй хэрэгжүүлэх нь төр засгийн үүрэг. Гэтэл бодит байдал ийм л байна. Орон нутгаас хотыг зорьж байгаа 30 мянган иргэний амьдралын баталгаа нь яг хаана байна вэ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл

Зрчин [66.181.177.135] 2025-08-23 16:07:50

Орон нутагтаа баталгаатай.

Зочин [67.171.160.15] 2025-08-23 15:46:35

хотод амьдрах татварыг 10000000 төг болгох хэрэгтэй

Тэгээд л бодохгүй юу. [66.181.180.251] 2025-08-23 13:33:41

Бүтээгдэхүүнээ борлуулья- УБт, хүүхдээ дээд сургуульд сургая - УБт, эмчлүүлье - УБт, гайгуй машин авья- УБт, гадаад явах виз авья- УБт, хүүхдүүд садан төрөл нутгийхантайгаа уулзья - УБт, сайхан орчинд амьдарч байгаад үхье - УБт. Аймгийн төвүүдээ сайн хөгжүүлээч.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.