150 сая төгрөгийн шагналын сантай 3х3 тэмцээн үргэлжилж байна

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ 7 хоногийн турш орон даяар үргэлжилж, бүсийн болон улсын аваргад өрсөлдөх багууд ээлж дараалан тодорсоор байна. Тэмцээнд орон даяар 450 багийн 1800 гаруй хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй.
Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан төдийгүй жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.
Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 25-нд зохион байгуулагдах бөгөөд аймаг бүрийн шилдэг багууд 8-р сарын 26-29-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бүсийн аваргын төлөө өрсөлдөнө. Улмаар шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 36 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө тоглох юм.
Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг мэргэжлийн түвшний бэлтгэл сургуулилалт, шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.
ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк
Сэтгэгдэл