Ерөнхий сайд Г.Занданшатар 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагааг есдүгээр сарын 01-нд эхлүүлэхийг даалгав

Aдмин / Боловсрол

Ерөнхий сайд Г.Занданшатар анги танхим нь ширээ сандалгүй 17 шинэ сургуулийн нэг болох ХУД-ийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нд эхлүүлэхийг Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад даалгав.

Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яамд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ сандал, тавилга хэрэгсэлгүй 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг даалгаврыг Боловсролын яам гүйцэтгэхээр болж байна.

- Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина.

- Өнөөдөр /2025.08.23/ Ерөнхий сайд Г.Занданшатар ХУД-ийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт үүссэн асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.