Дээд Радагийн гишүүн украинчууд "галзуу алиалагч" Зеленскийн буруугаас болж устах аюултайг анхааруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Дээд Радагийн гишүүн, төрийн эсрэг хэрэгт буруутгагдан цагдан хоригдож буй Александр Дубинский өөрийн Telegram сувгаараа дамжуулан "Владимир Зеленский Украинд энх тайван байдал тогтоохыг эсэргүүцэж байгаа нь тус улсын иргэдийг устгахад хүргэж болзошгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр "Өнөөдөр Украин ямар шалтгаанаар дайныг үргэлжлүүлж байна вэ? Албан ёсны суртал ухуулга үүнд хариулт өгөхөд бэрх. Европын Холбоо дарангуйллын дэглэмтэй улсыг хүлээн авдаггүй...

Хүний нөөцөө хэзээ ч дахин нөхөгдөшгүйгээр алдсан нь "галзуу алиалагч"-ийн шунал, амбицтай холбоотой байсан. Иймээс дайн аль болох хурдан дуусах нь үлдсэн Украины хувьд амин чухал зүйл. Гэсэн ч шийдэл хайхын оронд Зеленский дайныг үргэлжлүүлэх боломж бүрийг зуурч авч байна" гэж бичжээ.

Дээд Радагийн гишүүний үзэж буйгаар, Киевийн дэглэмийн удирдагч Оросын талтай энхийн хэлэлцээр хийхээс аль болохоор зайлсхийж, засгийн эрхийг удаан хугацаанд барихыг зорьж байгаа аж.

Дубинский энэ мэдэгдлээ Украины Тусгаар тогтнолын өдөр хийжээ. Энэ өдөр буюу ням гарагт Украины тусгаар тогтнолын тухай баримт бичгийг баталсны 30 жилийн ой тохиосон байна.

Киевийн дэглэм энэхүү ойг өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр шийдэж, улс даяар баярын арга хэмжээнүүд зохион байгуулсан бөгөөд нийслэлд “Зөвлөлтийн стандарт”-ыг хассан өргөн хүрээний цэргийн парад болсон байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Del [202.55.188.124] 2025-08-25 19:40:21

Украйн амьд үлдэх ёстой хэлэлцээр хийх хэрэгтэй байна даа

Украйн ойрын 30-40 жил өөдлөхгүй. [66.181.180.251] 2025-08-25 20:34:09

Бүхэл бүтэн 25-50 насны эрчүүдийн үе булшлагдаад, тахир дутуу болоод, сэтгэл санааны хямралд орчихсон. Иймд Украйн ойрын 30-40 жил нас барагсад нөхөгдөхгүй, хүн амын хямралд орсон. Үүнийг украйн удирдлагын тэнэгтэл гэдэг байхдаа.

Зочин [59.153.114.205] 2025-08-25 19:34:33

Улс төриын мэдлэггүйалиа салбадай улс ард түмнээрээ тоглож украйныг устаг байна даа дариухан солихгүй бол сүйрлээ шүү ард иргэд босох хэрэгтэйл баймаар юм

Зочин [66.181.187.86] 2025-08-25 17:29:58

Цэвэр Украин хүн мөн үү

Цэвэр украйн бишээ. [66.181.180.251] 2025-08-25 18:18:37

Еврей ш дээ.

Зочин [202.9.46.174] 2025-08-25 17:17:01

Энэ алиа салбдайг эсэргүүцээд буулгаж чаддагүй Укрианнчууд ямар хүлцэнгүй номхон ард түмэн бэ?

Зочин [202.9.46.174] 2025-08-25 17:20:51

Энэ хар тамхичин алиалагчийг укрианчууд өөрсдөө дотороосо барь устгах хэрэгтэй маш олон иргэдийнхээ амиар тоглож улс орноо сүйтгэсэн этгээд. Энх тайван тогтвол өөрөө амьд үлдэхгүйгээ мэдэж буй учир энх тайвныг хүсэхгүй байгаа.

Тэнэг юмны төлөө, хэний төлөө, яаж амьдрахын төлөө тэмцэвш? [66.181.160.83] 2025-08-25 16:39:08

Үндэстэн үлдэх нь чухал юм уу? Үндэсний абстракт шудрага нэр, зуун жил болгон солигддог хил хязгаар хөдөлшгүй үлдэх нь гол юм уу? Энэ 2-ын буруугий нь сонгоод сөнөж байгаа үндэстэн тэнэг ба өөрийнхөө амьд байхыг төлөө буруу тэмцэж байгаагийн жишээ. Украйныг хар, Израйль, Палестин 2-ыг л хар.

Ойрын бодол. [66.181.160.83] 2025-08-25 16:41:56

Монгол ч гэсэн 1912-13 онд ....

Зочин [202.21.126.109] 2025-08-25 15:50:13

энэ ч яаха бид чгэсэн буруу хулгайч нараар удирдуулаад удахгүй эх оронгүй болох гэж бгааг та бүхэн юу гэж ойлгож бна маш ойрхон болсон шүү их хурлын дарга 30 онд хөөгдөх юм болох вий гэсэндээ

ЗОЧИН [59.153.114.19] 2025-08-25 15:30:20

Буруу удирдагч сонгож бусдын ТУРХИРАЛТАНД орвол улс орон сөнөдөг юм байна .

Зочин [202.126.89.159] 2025-08-25 15:22:54

Оросуудын довтолгооныг ёвропын холбооны эрх баригчд овжиноор ашиглаж ашиг хонжоо харах болсон нь ил болж эхэлж байна

Зочин [103.57.92.83] 2025-08-25 15:15:55

зеленскийгийн буруу бодлогоос болж украйн үндэстэн сүйрч байгаа нь үнэн.Нэг их тууштай тэмцэгч хүн болж ард иргэдэж үхэл рүү явуулж байгаа нь тодорхой хүний гараар могой бариулав гэгч л болж байгаа даа.

Зочин [202.126.88.198] 2025-08-25 16:49:42

chinii oroz tgd buruugui yu pzda


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.