ФОТО: 14-р сургуулийн гадна эцэг эхчүүд жагсаж байна

Д.Тулга / Боловсрол

14

Баянзүрх дүүргийн 13 хороонд байрлах Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр сургуулийн гадаа жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний тавьж буй шаардлага нь сургуулийг шинээр барьж, маш яаралтай ашиглалтад оруулах.

Учир нь гурван жилийн өмнө энэ сургуулийг нурах аюултай гэсэн актыг мэргэжлийн хяналтын байгууллагагас гаргаж байсан юм байна. Тиймээс тус сургуулийн сурагчид аюулгүй байдлаа бодолцож, ойролцоох гэх таван сургуульд хуваагдан суралзах болжээ. Тодруулбал 1-3 ангийнхан Япон Улсын хөрөнгө оруулалтаар барьж, 2008 онд ашиглалтад оруулсан өргөтгөлдөө гурван ээлжээр, 4-5-р ангийнхан 30-р дунд сургууль дээр, 11, 12, 8-р ангиуд нь 44-р сургууль, 6, 9, 10-р ангийнхан нь 92-р дунд сургууль дээр тус, тус гуравдугаар ээлжнийхэн болон хичээллэж байна.Гуравдугаар ээлжийн хичээл 19:40 гэж тардаг учраас өвлийн цагт халтиргаа гулгаа, замын золбин ноход, согтуу хөлчүү хүмүүсээс эхлээд гэртээ харихын тулд сурагчид олон бэрхшээлтэй нүүр тулдаг байна.

14

Эцэг эхчүүд хэлэхдээ “Өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт мөнгө нь суутгагдаагүй юм билээ. Хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Жишээлбэл, ямар багш таван сургууль дамжиж хичээл заах вэ, зарим багш нар ангиа орхиод өөр сургууль руу шилжсэн. 40 минут хичээл заах ёстой байтал 30 минут заагаад, үлдсэн 10 минутдаа дараагийн сургуульдаа очихоор яаран гардаг. Багш нарын ачаалал маш их, бидэнд ч олдохгүй байна. Цаг наргүй цалин хөлс багатай ажиллаж байгаа нь үнэн. Тэрнээс гадна оройд сургуулийнхаа бүх хүүхдүүдийг тарааж явахгүй бол бусад сургуулийн хүүхдүүд дээрэлхэж, бөөрөлхөж зодох, мөнгө төгрөг, гар утсыг нь авах зэргээр гэмт хэргийн золиос болоод байгаа нь санаа зовоож байна” хэмээж байв.

Б.ЦЭЛМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

14

14

14

14

14

14

14


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000