“Цахиур эрдэнэ” хосгүй үнэт өв соёлыг өнөөдөр зална

Aдмин / Орон нутаг

XVI зуунд Бурханы шашин Монгол оронд гурвантай дэлгэрэх үест Цаст Төвөдийн орноос Монголын бурханы шашны гал голомт Эрдэнэ Зуу хийдэд “Бурхан багшийн ринсрэл”-ийг нандин шүтээн болгон залсан түүхтэй.

Энэхүү ринсрэлийг эдүгээ Богд Хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж байна. Тус музей жил бүр Бурхан багшийн их дүйчэн өдрөөр их эрдэнийн ринсрэл “Цахиур эрдэнэ”-ийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлдэг уламжлалтай билээ.

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийн адистидаар Бурханы шашны цог улам мандан дэлгэрэх, эв найрамдал бэхжих, ган зуд тэргүүтэн аюул гамшиг амирлах зэрэг цаглашгүй ач тустай ажээ.

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөсний тус эрдмийг товч дурдвал:

-Бурхан багштай бодитой учирсан, гүн номын барилдлага тогтоосон мэт машид ховор хувь тохиол бүрдэнэ.

-Бурхан багшийн адистид оршин энэ хийгээд олон төрөлдөө хэмжээлшгүй буяныг хураана.

-Асрал, нигүүлсэл агаад бодь сэтгэл арвидан

-Сэтгэлийн амар амгаланг эдэлж, нирваан хийгээд төгс гэгээрлийн хутагт хүрэхийн шалтгаан хөрөнгө бүрдэх юм байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000