"Google translate" 103 хэлээр орчуулдаг боллоо

Д.Тулга / Нүүр

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй автомат орчуулагч болох "Google translate" хамгийн олон улс үндэстний хэлийг нэгтгэсэн орчуулгийн систем болж чадлаа. Нийт 103 өөр хэлнээс орчуулга хийх боломжтой болсноороо "Google Translate" интернет хэрэглэгчдийн 99 хувьд хүртээмжтэй болсон байна. Англи болон Хятад хэлтэй харьцуулахад харьцангуй цөөхөн хэрэглэгчтэй хэлийг ч "Google" системдээ нэвтрүүлсээр байгаа. Хамгийн сүүлд Корсик, Курд, Шотландын Кельт болон Коса зэрэг нийт 13 хэлийг нэмж нэвтрүүлсэн байна.

Ингэснээр "Google Translate" 120 сая шинэ хэрэглэгчтэй болно гэсэн тооцооллыг хийгээд байгаа юм. Тус системд өдөр бүр 200 сая гаруй хүн ханддаг бөгөөд шинэ хэл нэмэгдэх тутамд хандалт нь дагаж өсч байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000