ФОТО: Халх сурын харвааг Б.Батбаатар, С.Эрдэнэтунгалаг нар тэргүүллээ

Д.Тулга / Спорт

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын Халх сурын харваанд нийт 350 харваач цэц мэргэнээ үзлээ.

Харвааны эрэгтэйчүүдийн төрөлд 250, эмэгтэйчүүдийн төрөлд 90 гаруй харваач оролцож,

Эрэгтэйчүүдийн төрөлд - Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын спортын мастер Б.Батбаатар 36 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн боллоо. Харин,

Эмэгтэйчүүдийн төрөлд - Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын мэргэн С.Эрдэнэтунгалаг 36 оноогоор тэргүүлж, улсын хошой мэргэний болзол хангалаа.

Ийнхүү энэ жилийн улсын их баяр наадмын сур харвааны тэргүүн байрыг нэг гэр бүлийн хоёр хүртэж, сурын түүхэнд тодоор бичигдэж байна.

Дашрамд дурдахад, Халх сурын харваанд харваачид хана, хасаа гэсэн хоёр төрөлд 20, 20 сум тавьж, цэц мэргэнээ үздэг билээ.


Энэ жилийн наадмын шагайн харваанд 50 багийн 452 харваач, Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын баг оролцсон.

Шөвөгт үлдсэн найман баг өчигдөр хоёр тоглолт, өнөөдөр гурван тоглолт хийж өнгөрсөн жил багаараа нэгдүгээр байрт орж, алтан медаль хүртсэн Өмнөговь аймгийн баг энэ жил дахин шагайн харваанд түрүүллээ.

Шагайн харваан эхний гурван байрыг танилцуулья:

Нэгдүгээр байрт: н.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын баг

Хоёрдугаар байрт: н.Шинэбаяр ахлагчтай "Уранган" баг

Гуравдугаар байрт: н.Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам" ХК-ийн баг

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.